• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ХӨВСГӨЛ НУУР (БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР)

Одоогоос 7 сая орчим жилийн өмнө үүссэн нуур. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын нутгийг дамнан, Мөрөн хотоос хойш 101 километрт оршино. 2760 ам километр талбайтай, 34-36 километр өргөн, 136 километр урт, 262 метр гүн нуур бөгөөд далайн төвшнөөс дээш 1645 метр өндөрт оршдог. Эргийн шугамын урт нь 414 километр,  усны нөөцөөрөө Азид хоёрдугаарт ордог. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд нийт 5300 ам километр талбайгаас усжина. Дэлхийн цэнгэг усны 1%-ийг эзэлдэг. Нуурын ёроолын талбайн 70% нь 100 метрээс илүү гүн байдаг. Сибирийн хадран, омоль, май, зэвэг, улаан нүдэн, алгана зэрэг 9 зүйл загас амьдардаг. Хөвсгөл нуур 9 дүгээр сарын сүүлчээс эхэлж хөлдсөөр 11 дүгээр сарын сүүлийн хагаст бүрэн хөлдөж, 5 дугаар сард мөс ханзрах боловч 6 дугаар сарын эхээр мөстэй байх нь цөөнгүй. Хөвсгөл нуур нь эрт төрмөлийн эриний үеийн хагарал дагаж тогтсон насны хувьд Байгаль нууртай ойролцоо бөгөөд тектоник гүн зөрөгт хотост тогтсон уулын нуур учраас эргийн байдал нь их хэрчигдсэн, булан тохой арал хойг, элэгдлийн чулуут эгц дэнж, хадан хясаа элбэгтэй.

Эргэн тойрон сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдэх бөгөөд баруун урд талаараа 3000-3200 метр өндөр Хорьдол сарьдагийн нуруу, Баяны нуруугаар хүрээлэгдэнэ. Нуурын хажуу эрэг эгц цавчим байдаг. Зүүн талаараа арай налуу эрэгтэй. Хөвсгөл нуурын баруун талд нь Дархадын хотгорын ай сав оршдог. Дархадын хотгор бол Монголын хамгийн хүйтэн газруудын нэг юм. Хөвсгөл нууранд Модон хүй, Хадан хүй, Далайн хүй, Бага хүй гэсэн 4 арал бий. Эдгээрээс хамгийн том нь  “Далайн хүй” арал бөгөөд усны мандлаас 126 метр өндөр, 3 километр урт, 2 километр өргөн, 5.8 ам километр талбайтай, битүү ой модоор хучигдсан байдаг.  “Хадан хүй” арал нь өндөр өндөр хясаатай тул шувууд их цугладаг. “Модон хүй” нь онцгой сайхан байгальтай. Усны тунгалагшилт нь 24.5 метр байдаг. Эргийн хаданд хүрлийн үеийн сүг зурагнууд бий.

Хөвсгөл нуур туйлын гүнзгий учраас зуны богино хугацаанд алгуур халж зөвхөн 50 м хүртэлх өнгөн хэсэг нь бүлээсэх бөгөөд усны гадаргын температур 18 градусаас хэтэрдэггүй учраас манай орны Хамгийн хүйтэн устай нуур ажээ. Уг нуур нь уртрагын дагуу сунасан тектоник гаралтай хотгорт тогтсон гонзгой зууван хэлбэртэй, хойноос урагш 133.4 км урт, баруунаас зүүн тийш 39.5 км өргөн, 2612 хав.дөр.км талбайтай. Хөвсгөл нуур нь 380 шоо км усны нөөцөөрөө дэлхийд 14-р байранд, Азид 2-рт ордог бөгөөд манай орны гадаргын цэвэр усны нөөцийн 93.6 хувийг, дэлхийн цэнгэг усны нөөцийн 1 хувийг өөртөө агуулдаг. Хөвсгөл нууранд бүгд 46 гол горхи цутгаж, ганц Эгийн гол эх авч урсана. Урсгал хурдтай булингар бүхий олон гол горхи энэ нуурт цутгах боловч түүний ус маш тунгалаг, гэрэлтэлтийн эцсийн хязгаар нуурын төвд 22.9 метр, гол горхины цутгал болон эрэг хавьд 14.3 метр хүрдэг.   


Хөвсгөл далайн домог: Монгол улс Манж чин улсын эрхшээлд байх үед байгаль нийгмийнхээ баялгийг татвар гувчуурт шавхан өгч Монголын ард түмэн ядарч байв. Энэ үед нуураас татвар авах шийдвэрийг Манжийн хаан гаргажээ. Нутгийнхан түүнээс мултрахын тулд “Хөвсгөл бол нуур биш далай” гэж маргажээ. Далай гэж батлах зүйл юу байна гэхэд нь “Хөвсгөлд 100 гол цутгадаг учраас далай юм” гэжээ. Манж-Хятадын шинжээчид Хөвсгөл нуурын талаар нилээд судалчихсан байсан болохоор 100 гол цутгадаггүйг мэдэх ажээ. Тэгээд нууранд цутгах гол горхийг тоолох өдөр товложээ. Монголын талынхан болзоот өдрийн өмнө уул усаа тахин, сан тавьж судар уншуулж аргалснаар зүсэр бороо оруулжээ. Уулын жалга судаг бүхэн гол горхи болон урсаж зөвхөн нэг хэсэгт тоолоход л 100 давсан тул явж тоолох аргагүй болсон гэдэг. Энэ тухай Манжийн хаанд айлтган Хөвсгөл нуурыг далай болгоод зогсоогүй татвараас чөлөөлсөн гэдэг.

Хөвсгөл нуур, түүний сав газар, Эг, Үүр голын эх, Зүүн Соёны усан хагалбарын хэсгийг хамарсан нийт 838.1 мянган га газар нутгийг Монгол улсын Засгийн газрын 1992 оны 31 дүгээр тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна. Хөвсгөлийн ай савд 59 зүйлийн хөхтөн амьтан, 244 зүйл шувуу, 750 зүйл ургамал байдаг. Ургамлын 60 орчим төрөл нь эмийн ургамал байдаг. Ой тайгад нь булга, ойн солонго, нохой зээх, шилүүс, хүдэр, хандгай, хүрэн баавгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, хэрэм, хадны суусар, өмхий хүрэн, мануул, хярс, ирвэс, үнэг, чоно, цаа буга, аргаль, янгир зэрэг амьтад амьдардаг. Гангар хун, явлаг сар, Алтайн хойлог, итэсгэн цахлай, хар тоншуул, сондор гургалдай, Монгол болжмор, ятга шаазгай, дагуурын ятуу зэрэг Улаан номонд нэн ховор гэж тэмдэглэгдсэн шувууд бий. Хөвсгөлийн ай сав газрын 28 хувийг ой мод эзэлдэг бөгөөд 255 420 га талбайг хамран улиангар, хавтага навчит хус, анхилуун улиас, сибирийн гацуур, сибирийн шинэс, эгэл нарс, сибирийн хуш, сибирийн жодоо ургадаг.

Хөвсгөл нуурыг 1910-аад оны үеэс усан замын тээвэрт ашиглаж ирснээрээ түүний эдийн засгийн ач холбогдол бусад нуураас давуу юм. Хөвсгөл нуур орчмын нутаг нь манай орны аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг бөгөөд өвлийн улиралд нуурыг түшиглэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж байна.

Хөвсгөлийн ай сав газрын тайгад өөрсдийгөө уйгар хүмүүс гэж нэрлэх Цаатангууд амьдардаг. Тэдний уугуул нутаг нь Монгол шарын даваа, Шишгэд гол болох юм. Хөвсгөлийн их тайгад 4 улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж аж төрдөг. Цаатангууд бол тува угсааны монголжсон урианхай нар бөгөөд Тувагаас нүүдэллэн ирж Хөвсгөлийн тайгад суурьшсан гэж түүхчид үздэг. Цаатангууд өөрийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх өвөрмөц арга барилтай үндэсний цөөнх бөгөөд тэд уйгар хэлтэй. Бөөгийн шашин шүтнэ. Аж төрөх гол арга нь бол цаагаа маллан, түүнийхээ ашиг шимийг хүртэж ан гөрөө хийж амьдардаг. Тэд хасах 31-50 хүртэлх  хүйтэн цаг уурын хүнд нөхцөлд амьдардаг. Цаатангуудын хувьд өөрсдийн бичмэл түүх гэж байхгүй, уламжлалт зан заншил нь алдагдаж байгаа гэж судлаачид үздэг.  Тэдний амьдралын салшгүй нэг хэсэг болох цаа бугын тоо толгой цөөрч, өвчинд нэрвэгдэж, бие нь нилээд давжаарсан зэрэг нь цаатангуудын амьдралын түвшинг бууруулах, улмаар амьдралын уламжлалт хэв шинжээ алдахад нөлөөлж байна.

Эх сурвалж: Монгол орны лавлах