ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН 58-Р ЭЛСЭЛТ 2015 ОНЫ 10-Р САРЫН 1-НД ЭХЭЛНЭ.


























Жуулчны хөтөч тайлбарлагч бэлтгэх сургалт 

 

Хичээлийн хугацаа ба хичээллэх цаг: 

45-50 хоног үргэлжилнэ.

Даваа – Баасан гаригт өдөр бүр 17:00 – 20:00 цагт хичээллэнэ.

Бямба, Ням гаригт 10:00 - 13:00 цагт хичээллэнэ. 

Сургалтын хөтөлбөрийн нийт цаг 150.

Тайлбар орчуулгын хичээлүүд гадаад хэл дээр явагдана.   

Суралцагч бүрт сертификат олгоно.

Сургалтын төлбөр 330 000 төгрөг, сургалтын бүх зардал багтсан.

 

Бүртгүүлэхэд авч ирэх зүйл:

1 хувь цээж зураг

Иргэний үнэмлэх, эсвэл өөр бусад гэрчлэх бичиг баримт

Сургалтын төлбөрийн урьдчилгаа, эсвэл бүтэн төлбөр

 

Суралцагчид олгох урамшуулал:

Хичээлийн ирц бүрэн, хоцроогүй таслаагүй тохиолдолд урамшуулал олгоно.

Хичээлийн ирцээс гадна, хичээлийн идэвхи өндөр, гадаад хэлний мэдлэг сайн, шалгалтын оноогоор шалгарсан бол “Бахархалт Монгол орон” аяллын багийн гишүүнээр элсүүлэн Guide төвийн багш нартай хамт Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар үнэ төлбөргүй аялах эрх олгоно.

Хичээлийн ирц, шалгалтын оноо, хувь хүний чадвар, гадаад хэлний мэдлэгийг харгалзан жуулчны улиралд ажлын байраар хангана. Англи, герман, япон, солонгос, хятад, франц, орос, итали хэлний хөтөч тайлбарлагч, жуулчны мэдээллийн төвийн ажилтан, музейн тайлбарлагч, жуулчны баазын ажилтан, аялал жуулчлалын компаний албан оффист ажиллах 100 гаруй ажлын байранд суралцагсдаас шалгаруулан ажилд авна.

 

Сургалтанд хамрагдан хөтөчийн ажилд зуучлуулах хүсэлтэй суралцагч нарт тавих шаардлага:

Гадаад хэлний зохих мэдлэгтэй, ойр зуур чөлөөтэй ярьж чаддаг түвшинтэй байх.

18-аас дээш насны байх хэрэгтэй бөгөөд гадаадын жуулчдын амь нас, эрүүл мэндийг хариуцан авч явах чадвартай хүн байх.

Хичээлийн цагт тохируулан бусад ажил, хичээл, хувийн ажлаа зохицуулсан байх.

Жич: Жуулчны хөтөч тайлбарлагчийн ажил хийх зорилгогүй байсан ч тус сургалтанд хамрагдах бүрэн боломжтой. Монгол орны талаархи мэдлэг болон хувь хүний хөгжилд хэрэгтэй мэдээллийг хүргэдэг учраас суралцахыг хүссэн ямар ч хүн,  өөрийн мэдлэг чадварыг дээшлүүлэхийг хүссэн хүн бүхэн тус сургалтанд хамрагдаж болно.

 

www.mongolianguideschool.com                    

Утас: 70101011, 94993166
Бүртгэх хаяг: УИД-ын баруун хаалга, 1.5-р давхарт, Жуулчны мэдээллийн төвд бүртгэж байна. 

 

ТОО
0
0
0