АЛДАРТ ЖАРУН ХАШОР СУВАРГЫН ДОМОГ ТЇЇХ

Түүхийн эхний бүлэг: Суваргыг босгож аравнайлсан тухай.

 

Гал мичин жилийн мичин сарын аравны єдєр агуу их Самулин хийдийн дунд танхимд Их номт хаан Дэсрэндэнзэн болон хорин таван шавь нар есєн давхар сэнтийд залрах Оржингийн Ренбучэ - Ловон багшаас ном сонсохоор цугласан байжээ. Тэр їед Дэсрэндэнзэн хаан дарсны алтан хундага, дэлхийн зїг бїрээс авчирсан тансаг идэш уушны зїйл, єєрийн хїзїїний зїїлтээс авсан хорин нэгэн оюу эрдэнэ, таван алтан цом, таван алтан аяга, дээд зэргийн торгоор хийсэн найман хувцас, бусад эд єргєл тэргїїтнийг Ловон багшид єргєн барилаа. Тэгээд багшийн ємнє мянгантаа мєргєж “Их багш минээ. Би Замбуу тивийн хойд оронд ижил нь їгїй агуу их Самулин хийдийг барьлаа. Эрт їед Магадхагийн тєв оронд Махашава бурхан ном номлож ахуйд дєрвєн хїїгийн эх буян їйлдэгч Жазима нь  Непалын хаант улсын Магута дїїрэгт Жарун хашор хэмээх суваргыг барьсан тїїхтэй билээ. Их багш та бидэнд энэхїї суваргыг босгосон буяны їр хэрхэн боловсорсон тухай тїїхийг хэлж єгвєєс бид бїхэн Самулин хийдийг барьсны ач тус хэрхэн ирээдїйд илрэн гарахыг мэдэх билээ. Бидэнд Жарун хашор суваргыг барьсаны ач тусыг сайтар нарийн ярьж єгнє її” гэж хичээнгїйлэн гуйжээ.

 

 

Ловон багш хариу ийн єгїїлэв: “Их хаантан минь ээ, би алдарт Жарун хашорын тїїхийг ярьж єгье.

 

Тоолшгїй галавын тэртээ Жанрайсиг бодьсадва нь єєрийн багш Аминдаваа бурханы єлмийд сєгдєн амьтан бїгдийг энэхїї гаслант орчлонгоос гэтэлгэх тангараг тавьжээ. Тоолшгїй олон амьтныг орчлонгоос гэтэлгээд одоо орчлон хоосров хэмээн бодож Будалын ордны дээр гарав. Тийнхүү гараад амьтны зургаан орныг хартал олон амьтан доод тєрєлд бєєнєєр байх нь їзэгдэв. Хамаг амьтныг энэхїї гаслант орчлонгоос гэтэлгэх нь боломжгїй юм байна хэмээн бодоод тэрбээр уйлан хайлж долоовор хуруугаараа нїднээсээ хоёр дусал нулимсыг арчиж ядан “энэ нулимс маань амьтны тус хїргэхэд тус болог” хэмээн залбирчээ. Энэхїї хоёр дусал нулимс нь 33 тэнгэрийн орны Индра хааны 2 охинд хувилжээ. Тэдгээр охидыг Пурна (бїрэн), Апурна (бїрэн бус) хэмээн нэрлэдэг байв. Апурна нэг удаа цэцэг хулгайлаад тэнгэрийн хуулийг зєрчсєн тул шийтгэгдэн хїний ертєнцєд Непал орны Магута дїїрэгт шувуучин Ансу болон эхнэр Пурна хоёрын охин болж тєржээ. Тїїнийг шувуу хариулагч эм Шамвара хэмээдэг байв. Єсч том болоод доод зиндааны дєрвєн єєр эртэй нєхцєж тус бїрээс нэг хїї тєрїїлсний эхнийх нь адуу маллагчийн, удаах нь гахайчны, гурав дахь нохойчны, сїїлийнх нь шувуучны хїї ажээ. Хєвгїїдээ эрдэмтэй, чинээлэг єсгєж хїмїїжїїлэхийн тєлєє шувуучин эм ихэд хєдєлмєрлєж орлого олжээ. Их орлого олсон тэрээр ийн боджээ: “Шувуу хариулж би их орлого оллоо. Тїїний хїчинд хєвгїїдээ нэр хїндтэй хїмїїс болгон єсгєлєє. Цаашид хуримтлах энэ баялгаас бусад хїмїїс ч хувь хїртэх ёстой. Иймд би хамаг бурхадын зарлиг тааллын Суварга босгоё.Їїгээр эртний мєрєєдєл маань биелж амьтан бїгдийн тусын тулд босгосон Бурханы номын сан хємрєг болог. Гэхдээ би эхлээд хаанаас зєвшєєрєл авах хэрэгтэй” хэмээн бодсоор тэрээр хаанд очиж ємнє нь сєхрєн сууж алга хавсраад ийн єгїїлэв. “Их хаантан минээ. Би болвоос ядуу нэгэн шувуучин эмэгтэй бєгєєд дєрвєн єєр эрээс тус бїр хїї олж тэднийгээ єсгєж єдий зэрэгт хїргэлээ. Хамаг бурхадын зарлиг тааллын орон, бурханы номын сан хємрєг болох суварга босгохыг надад зєвшєєрнє її. Хєвгїїдээ бие дааснаас хойш хуримтлуулсан єєрийн хєрєнгєєр би босгох болно” хэмээн өчжээ. Их хаан хэсэг хугацаанд дотроо бодолхийлэв. “Энэ шувуучин эм хууль бус дєрвєн хїїгээ єсгєх гэж хєдєлмєрлєж эд баялаг хураажээ.Тэгээд одоо тэр Суварга босгохыг хїсч байна. Гайхалтай, гайхамшигтай хэрэг бус уу” хэмээн бодоод хаан зєвшєєрчээ. Шувуучин эм Шамвара ихэд баярлан хаанд ахин дахин мєргєж талархсаар гэртээ харьжээ. Шамвара дєрвєн хїїгийн хамт нэг заан, шарын хїчээр суваргыг  барьж эхлэв. Шороо зєєж суурийг тавьж, улмаар гурав дахь їе хїртэл хана босгов. Тэр үед Непалын хїмїїс шувуучин эмийн бїтээж буй суваргыг хараад “нэгэн шувуучин эм ийм том суварга босгох ахул бусад хаад ноёд сайд, эрхэм хїмїїс ямар суварга босгох болж байна” хэмээн хоорондоо ярилцав. Тэдгээр хїмїїс хаанд бараалхан уг ажлыг зогсоох тухай хїсэлт гаргажээ. Их хаантан тэдэнд хандаж, “Намайг анхааралтай сонсоцгоо. Энэ ядуу шувуучин эм хууль бус дєрвєн хїїгээ єсгєж тэжээх гэж хєрєнгє хуримтлуулжээ. Мєн Суварга босгохын тулд хангалтай хєрєнгє хураасан байна. Миний бодлоор энэ бол гайхамшигт ололт мєн. Би уг ажлыг эхлїїлэх зєвшєєрлийг хэдийнэ єгсєн. Би хаан хїн тул хэлсэн їгэндээ хїрэх ёстой” хэмээжээ.

Тэдний зарим нь суварга босгох ажилд саад болох гэж оролдсон боловч бїтэлгїйтжээ. Нэгэнт барих зєвшєєрєл єгєгдсєн тул бїх тотгор саадыг давна гэсэн утга бїхий “Жарун хашор” хэмээн суваргаа нэрлэжээ. Суварга барих ажил євєл зунгїй 4 жил зогсоо зайгїй їргэлжилсээр Суваргын хїзїїнд тулж очжээ. Энэ їед ядуу шувуучин эм їхэх болж дєрвєн хїїгээ дуудаад “Бурханы тааллаар бїтээгдэж буй, хїн болон хїн бусуудын мєргєлийн орон болох энэхїї агуу их Суваргыг гїйцээж барь. Тїїнд бурханы сургааль номыг гїн хїндэтгэлтэйгээр залж хадгал. Энэ бол миний эцсийн хїсэл бєгєєд гурван цагийн бурхадын таалал юм. Энэхїї хїслийг биелїїлснээр хєвгїїд та нарын минь энэ насны болон хойтын амьдралын зорилго чинь бїтэх юм шїї” гэж хэлээд нас барав. Тэр їед тэнгэрийн хєгжим дуугарч, цэцэгсийн бороо орж, солонгон гэрэл тэнгэрт туяарчээ.  Ядуу шувуучин эм Суварга босгосны буянаар хойд тєрєлдєє Чамси Лхам Прамша хэмээх бурхан болж тєржээ. Дєрвєн хїї нь эхийн гэрээслэлд їнэнч байж ачийг нь хариулан, буян їйлдэхийн тулд Суваргыг гїйцээн барьж нийт долоон жилийг зарцуулжээ.

Суваргын дотоодод Махашава бурханы сургааль номыг лацдан хадгалсан байна. Суварганд тахил болон цэцэгс єргєхєд Махашава бурхан бодьсадва нараар хїрээлїїлэн, арван зїгийн бурхан Бодьсадва нар тоолшгїй олон архадуудаар хїрээлїїлэн, гурван ертєнцийн хаад, тоолшгїй олон догшин сахиус, амарлингуй дїрт сахиуснууд заларчээ.  Хєгжим дуугарч, цэцэгсийн хур бууж, анхилуун арц хїж їнэртэн байлаа. Мєн газар 3 удаа доргилон хєдөлж, олон бурхадаас цацрах гэрэл нарны гэрлийг ч дарж таван єдрийн турш шєнє бололгїй гэрэлтжээ.


Тїїхийн дэд бїлэг: Бодьсадвагийн бошгоор ерєєл тавигчдын хїсэл биелсэн тухай.
Дэсрэндэнзэн хаан Ловон багшид хандан “Багш минь ээ, Суваргын ємнє ерєєл хэрхэн тавьсан болон тэдний хїсэл хэрхэн биелсэн тухай ярьж єгнє її” хэмээн хүсчээ.

Ловон багш: “Цэцэгсийн хур орж, гайхамшигт їйл явдал болж ахуйд Бурхад Бодьсадва нар нэгэн дуугаар “Энэхїї Их суваргыг бїтээсэн ариун сэтгэлийн буянд та бїхний тавьсан ерєєл бїхэн сэтгэлчлэн биелэхийг баталж байна” гэжээ. Хєвгїїд хоорондоо ийн хэлэлцжээ. “Хєгшин эхийн минь гэгээн сэтгэлийн їрээр энэхїї Суврага бослоо. Бид тїїнийг гїйцэлдїїлснээр олон бурхад, бодьсадва нарын дїрийг харах завшаан тохиов. Энэхїї хураасан буяны хїчээр бид хїслээ биелїїлэх боломжтой болох ч эгэл зїйл хїсэх нь яавч ухаалаг зїйл биш” хэмээцгээв. Ахмад нь болох адуу маллагчийн хїї: “Хойд зїгийн цаст уулын оронд євєл нь мєсєєр хучигдаж, зун нь усан їер болж усны шувуудын орон болсон газар бий. Нэгэн цагт энэ их ус татарч, Жанрайсиг бодьсадва єєрийн биеэр энэ нутгийн ард иргэдэд Шагжамуни бурханы сургаалийг дэлгэрїїлнэ хэмээсэн бошиг байдаг. Би бээр Тєвд оронд бурханы сургаалийг дэлгэрїїлэх болно. Энэхїї Суваргыг бүтээсний буянаар би хойд зїгийн цаст уулын оронд Бурханы шашныг хамгаалан тэтгэгч их хаан болж тєрєх болтугай. Уур, шунал, атаархал, мунхаг, омогийн таван хор дэврэх тэр їед Бурхан багшийн шашныг дэлгэрїїлэх болтугай” хэмээн ерєєв.
Удаах гахайчны хїї: “Энэхїї Их суваргыг босголцсоны буянаар би цастын оронд хувраг болж тєрєєд єєрийн шавь нарыг ном сургаалиар хєтлєх ирээдїйн Архад болох болтугай” гэж ерєєл тавив. Гурав дахь нохойчны хїї: “Ах нар маань хойд цастын оронд Бурханы сургаалийг дэлгэрїїлэх тэр цагт би эхийн умайгаас бус лянхуа цэцгээс тєрєєд їхэл амьдралын хїрдээс гарч наран саран шиг урт наслах болно. Дандарын их егїзэр болоод цастын орны лус савдаг, махчин мангасуудыг номхруулж ах нарын дэлгэрїїлэх Бурханы сургаалийг сахин хамгаалагч болох болтугай” гэж ерєєжээ. Отгон нь болох шувуучны хїї:  “Энэхїї Суваргыг босгосны буянд ах нар маань хойд цастын оронд бурхан багшийн сургааль дэлгэрїїлэх, хамгаалах їйлсэд хїчин зїтгэх тэр їед би улсын сайд болж тэдний їйл ажлыг зохицуулан дэмжигч болог” гэжээ. Дєрвєн хєвгїїд ийнхїї ерєєл тавьцгаасны дараа бїх Бурхад, Бодьсадва нар нэгэн дуугаар “Буянт хєвгїїд минь ээ. Та нар їнэхээр олонд тус болох гайхамшигт ерєєл тавилаа. Бурхад та бїгдээр бахархаж байна. Энэхїї залбирал ерєєлөөр хураасан буян гурван цагийн Бурхадын їйлстэй ч зїйрлэшгїй юм” хэмээн єгїїлээд арван зїгийн Бурхад Бодьсадва нарын дїр нэгэн гэрэлд хураагдан Суваргын биенд шингэснээр энэхүү агуу их суварга “Бїх бурхадын нэгдэл” хэмээн ертєнц даяар алдаршжээ. Гэтэл энэ їед нэгэн цус сорогч хэдгэнэ адуу маллагчийн хєвгїїний хїзїїн дээр суун хазаж тэсвэрлэшгїй євтгєсєнд тїїнийг гараар авч хаясанд шавьж бээр їхэж одов. Хєвгїїн тэрхїї шавьжинд хязааргїй єрєвдєл нигїїсэл тєрж “Би цастын оронд их хаан болох цагт энэ шавьж бурханы сургаалийг дагагч Хунтайж болон тєрєг хэмээн” залбирав. Ийнхїї залбирахыг Суваргын ажилд зїтгэсэн шар їхэр сонсоод бусдын адил залбирал тавих гэсэн боловч хїчин чадал дутаж ой ухаанд нь юу ч орж ирсэнгїйд уур нь хїрч “Энэ адуу маллагчийн хїї цастын оронд Бурханы ном дэлгэрїїлэгч хаан болж тєрєхєд нь би муу санаат тїшмэл болж тєрєєд хааны їйл ажлыг їргэлж эсэргїїцэн тэмцэх болно доо” гэж мунхаглан бодтол хєвгїїдийн нэгэн зарц шар їхрийн муу санааг олж мэдээд “Энэ шар їхэр муу санаат тїшмэл болж тєрєєд бурханы ном дэлгэрэхэд саад болох цагт би цэцэн ухаант номт тїшмэл болж тїїний хорон їйл ажиллагааг зогсоох болно” хэмээн залбирал тавив. Заан бас л залбирал тавих гээд үл чадсанд уурлан “Би энэ Суваргыг босгох гэж хамаг чулуу, шороог зєєсєн гэтэл ямар ч шагнал єгсєнгїй, эдгээр хєвгїїд Цастын оронд тєрцгєєж Бурханы шашныг дэлгэрїїлэх цагт би Хааны ач болж тєрєєд шашин номыг нь сїйтгэх болно” хэмээн бодов. Ойролцоо сууж байсан нэгэн хэрээ энэхїї бодлыг мэдээд “энэ заан шашныг сїйтгэгч хаан болж тєрєх цагт би тїїнийг тонилгох их Бодьсадва болон тєрье” хэмээжээ. Ариун номын шар хувцсыг биедээ асаасан Суваргыг сахигч хоёр Брахман хїї мєн залбирал ерєєл тавив. “Хойд Цастын оронд Бурханы шашин дэлгэрэх їед бид хоёр тэрхїї бурханы ариун ном, судрыг орчуулах гїїш болж тєрєг” хэмээв. Мєн Суваргыг аравнайлах ёслолд оролцсон хааны гэр бїлийн хоёр эрдэмт охин ийн залбирал тавив: “Хойд Цастын оронд Бурханы шашин дэлгэрэх цагт бид хоёр бичээч болж тєрєєд Бурханы зарлиг, тайлбарыг бичиж, хуулах ажлыг хийх болно” гэв. Ийнхїї тоолшгїй олон бїгд ерєєл залбирал тавьж тэр бїгд биелэх нєхцєл бїрджээ.

Залбирлын їрээр ахмад нь болох адуу маллагчийн хїї Дэсрэндэнзэн хаан Та болж тєрсєн бєгєєд Их лам болж тєрєх ерєєл тавьсан гахайчны хїї Бодьсадва лам Шантрикашита юм. Дандарын егїзэр болох ерєєл тавьсан нохойчны хїї нь би єєрєє ба Номт сайд болохыг хїссэн шувуучны хїї нь энэхїї Ярлин хаан юм. Єнєєх хэдгэнэ нь Хунтайж Бадма салсо болж тєрсєн байна. Зальт тїшмэл болж тєрєхийг хїссэн мунхаг шар їхэр Машан Тромба хэмээх чєтгєр болжээ. Харин номт тїшмэл болох ерєєл тавьсан зарц хїї Пема Гїнцэн болж тєрєєд байна. Буруу санаа агуулсан заан Дэсрэндэнзэн хаан таны ач хїї болж ирээдїйд тєрєх ба Їхэр толгойт буюу Ландрам гэдэг нэр зїїх болно. Шашин номыг сїйтгэх хааныг тонилгогч болж тєрєх ерєєл тавьсан хэрээ шувуу нь Мєрєгцэмбэ Хунтайж болж тєрсєн бєгєєд ирээдїйд єнєєх зааны хойд дїр нь шашныг сїйтгэх хаан болох цагт Бодьсадва Лалун Палгийдорж болж тєрєєд тїїнийг тонилгох болно. Орчуулагч гїїш болж тєрєх ерєєл тавьсан Брахмын хєвгїїд одоо Кава Палчиг, Чокро Лугялцан нар болсон байна. Ирээдїйд бичээч болох залбирал тавьсан хоёр хааны гїнж охин Дэнма Цэман, Лэгчин Ням нар болж тєрсєн байна” хэмээгээд Ловон багш яриагаа завсарлалаа.

Энэхїї тїїхийг сонсоод Дэсрэндэнзэн хаан болон цугласан бїгд гайхан биширч ахин дахин залбирчээ.

 

 

Тїїхийн гутгаар бїлэг: Суварганд эргэл мєргєл хийж єргєл єргєсний ач тус.

Дэсрэндэнзэн хаан ахин Ловон багшид хандан “Гурван цагийн Бурхадын нэгдэл болсон энэхїї Суварганд мєргєж залбиран шїтсэний тус эрдэм хэрхэн гарахыг бидэнд хэлж єгнє її” гэв.

Ловон багш: “Энэхїї Алдарт Жарун хашорын Суварга нь “Хїслийг хангагч чандмань эрдэнэ” бєгєєд аз жаргалыг авчирна. Суварганд мєргєсєн хїн бїрийн ємнє гурван муу заяанд унах хаалга хаагдана, Суварганы чичрэх дууг єєрийн чихээр сонссон хэн бїхэнд тод гэрэл оршино, Суваргыг тєсєєлєн бодсон хэн бїхэн живэх догшрохоос салж тєвлєрсєн бясалгалд оршино, тїїнд биеэр мєргєн залбирсан хэн боловч Їнэний зам мєрєєр замнах болно.

Энэхїї Суварганд єргєл єргєсєн эзэд хаад Бїх ертєнцийн эзэн хаан болно. Мєн Суваргыг гороолсон хэн боловч сайн заяаны долоон шинжийг олох болно. Їїнд: дээд тєрєлд тєрєх, сайхан бие зїстэй тєрєх, єндєр ханамж авах, хїч чадал орших, тєгс эдлэл эдлэх, євчингїй урт настай байх болно.

Суварганд бэлэг єргєсєн хэн бїхэн єлсєж цангахаас ангижирч євчин зовлонгїй болно. Суварганд цэцэг єргєх ахул сэтгэл ханамж, амгалан болон єєдлєн дэвжих, эрїїл мэндийг олох болно, хїж єргєвєл зєв їйлийг хийх болно, зул єргєвєл мунхагийн харанхуйг гийгїїлэх болно, їнэртэн єргєвєєс сэтгэлийн зовиургїй болно, дээд идээ будааг єргєл болгон барьвал даяан хийх їед єлсєхгїй болно. Суварганд ая дуу єргєвөл гїн бат мэдлэгийг олж, хонхны дуу єргєвєл Брахман тэнгэр шиг сайхан шингэн дуу хоолойтой болох болно.

Суварганд мандал єргєвєл олон тїмний хїндлэл, нэр тєрийг хїлээж, бясалгалын хїчийг олно. Алт мєнгє, номин, шїр, сувд хэмээх таван эрдэнээр Суварганд мандал єргєсєн хэн бїхэн ядуурал, азгїйтлээс ангижирч, мєнхийн эд баялгийн эзэн болно.

Долоон тєрлийн гичийг Суварганд єргєвєєс бие сэтгэлийн аливаа євчнєєс ангижирна. Суварганд таван їндсэн махбодис єргєсєн хэн боловч 5 хорт сэтгэлээс салж Язгуурын таван бурханы лагшинг олох болно. Таван їр тариаг єргєсєн хэн боловч арвин их ургац авах болно. Таван тєрлийн хїж єргєвєл бїгдийн сэтгэлийг булаах гоо сайхан болно. Таван тєрлийн їнэртэн єргєвєл муу бїгдээс хамгаалагдсан цэвэр сайхан гэр оронтой байх болно.  

Суварганд тэнгэрийн шїхэр, ялалтын хиур єргєвєєс шунал тачаал нимгэрч, бусдад хїндлэгдэх нэгэн болно, хатгамал эдлэл єргєх ахул аз жаргал, эд баялаг олж гал, ус, заан, могой, арслангийн аюул, муу эмийн аюулаас аврагдах болно. Эрхи юм уу титэм єргєсєн хїн тэнгэрийн жаргалд умбах ба долоон їнэт зїйлээр чимэглэгдэх болно. Гичийн тос єргєвєєс унтаа байдлаас сална, тосон зул єргєвєєс арван зїгт номын гэрэл цацруулна. Їнэт номын хїрд єргєсєн хэн боловч номын хїрдийг эргїїлэх болно. Үнэт чулуу єргєсєн хэн боловч єєрийн зїрхний хїслээ биелїїлэх болно.

Хатан эрдэнэ єргєвєєс билэг билгїїний урсгалд тєрєх болно. Тїшмэл эрдэнийг єргєвєєс оюун санааны удирдагч болно. Заан эрдэнийг єргєвєл Их хєлгєний дээд мэдлэгийг олно. Морин эрдэнийг єргєвєєс нэр тєр, хїч чадал, бясалгах чадвар, оюун ухаантай болох бєгєєд Ид шидийн хувилахуйн дєрвєн мєрийг олох болно. Жанжин эрдэнийг єргєсєн хэн боловч эсэргїїцэн тэмцэгч бїхнийг ялах болно. Хаан хїний долоон Эрдэнийг єргєсєн хэн боловч Номт их улсын багш болно. Найман шидэт Бэлэг тэмдгийг єргєсєн хїн тэнгэрийн заяаны сайн сайхан бїхнийг эдлэх болно.

Их Суварганд хуврагын хувцас єргєсєн хэн боловч эрхэм сайн хувцас хунар эдлэх болно. Суварганд ааруул сїї, тос єргєвөл сайн їнээ, їхэр сїрэгтэй болно. Зєгийн бал, мєсєн чихэр, бурам єргєсєн хэн боловч дээд зэргийн хоол хїнстэй болно. Жимсний шїїс єргєвєл гайхамшигт амттанг олох болно. Тахилын идээ єргєвєл билгийн хїчийг олж санасан бїхэн биелэх болно. Таван гишїїн тєгєлдєр ус єргєсєн хэн боловч мунхагийн харанхуйгаас сэрж, цэвэр сайхан дээд тєрєлд тєрнє. Лянхуан суудал єргєсєн хэн боловч лянхуа цэцгийн голоос дээд эрдэм, гоо їзэмж бїхий тєрж арслант суудалд суух болно.

Суварганы тоос хирийг цэвэрлэсэн хэн боловч сайхан бие цогцосыг авах болно. Суваргыг сэргээж засварласан хэн боловч мунхагийн хїлээсийг таслах болно. Суварганы тоосго хийсэн хэн боловч Ертєнцийн эзэн болж тоосон ширхэгт бїгдийг эрхэндээ хураах болно. Суварганы шороо болон чулууг зєєсєн хэн боловч аюул тотгороос зайлж, эрїїл энх, урт амьдрал сайхан биеийг олох болно. Суваргыг засварлах ажлыг хянаж їйлдсэн хэн боловч 10 зїгийн Бодьсадва нарын тэргїїлэгч болж тєрнє. Өєрийн ажлаа хичээнгїйлэн їйлдсэн хэн боловч ирэх тєрєлдєє хєгжим, эмнэлэг, хэлзїй, физикийн ухаанд гарамгай нэгэн болно. Суварганы биен дэх нїх цоорхойг бєглєсєн хэн боловч гайхамшигт их хэргийг бїтээх хїн болж тєрнє. Их Суварганы зургийг зурсан, загварыг бїтээсэн хэн боловч Бурханы ариун оронд очиж сэтгэлээ ариустал тэнд орших боломжтой болно. Их Суварганы тїїхийг бичсэн, эсвэл Бодьсадвагийн намтрыг бичсэн хэн боловч Бурхан багшийн сургаалийг бичсэнтэй адил буяныг эдлэх болно.

Суварганд мєргєл хийж амьдарсан хэн боловч їхэшгїй мєнхийн нууцийг тайлж амьдралын эх їїсвэрийг нээж олох болно. Суварганы хажууд амьдарч, бичээсийг уншиж єгсєн хэн боловч єлсгєлєн, ядуурал, дайны хєлд хэзээ ч автахгїй бєгєєд хэрвээ хаан хїн бол улс орон нь амар амгалан байх болно. Их Суварганаас адис авсан хэн боловч арван зїгийн Бурхадын адисыг авах болно. Их Суварганы дїрийг бясалган бодсон хэн боловч Суховадын оронд лянхуа цэцгээс хувилж тєрнє.

Харин муу санаагаар Суваргыг гэмтээсэн хэн боловч энэ болон ирэх насандаа зовж Аюуш тамд завсаргїй тарчлах болно.

Ийнхїї Ловон багшийг айлдахад Дэсрэндэнзэн хаан болоод хамт байгсад ихэд бишрэн гайхаж баясалдав.

 

Тїїхийн дєтгєєр бїлэг: Цєвїїн цагийн дунд їед Их Суварга хэрхэн эвдрэх тухай бошиг

Дэнсрэндэнзэн хаан Ловон багшид хандан “Их багш минь ээ. Цєвїїн цаг ирж, уналт доройтол болох їед, Их Суварга эвдэрч гэмтэн доройтох уу. Хэрэв тийм бол тїїний учир шалтгаан юу вэ. Тэр їед ямар арга хэмжээ авах вэ” хэмээн асуув.

Их багш ийн хариулав. “Их Суварганы їнэн мєн чанар нь эвдэршгїй бєгєєд Бурхад бїгдийн мєнхийн лагшин лугаа адил юм. Харин улиран єєрчлєгдєх энэхїї ертєнц дэх Их Суварганы энэхїї илбийн бие нь элэгдэж мєхєх шинжтэй бєгєєд дєрвєн махбодоор эвдрэх болно. Тэрхїї эвдрэлийг Манзушир, Жанрайсиг, Очирваань болон Догшин дїрт Брикути, Дарь эхийн хувилгаад засаж сэргээнэ. Цєвїїн цаг дэврэн эцэстээ ойртож, хїний нас богиносон харанхуй їе ирэх їед Бурханы шашны сургааль номлол байсаар байх болно. Хїний нас жараас тавь руу багасч амин хувиа бодох їзэл газар авах тэр цагт Их Суварганы эвдрэх цаг ирэх болно.

Сїм хийдийн газрыг хар хїмїїс эзэлж тахилын ширээний ємнє тэмцэлдэх болно, хийд дацан ярганы газар болно, агуйд суух даяанч нар талд бууж ирнэ, егїзэрїїд худалдаачин болно, хулгайч нар эд баялаг їхэр малтай болно, хуврагууд хар болж, лам нар дээрэмчин хулгайч болно.

Эмх замбараагїй явдал, їймээн самуун галт тїймэр мэт газар авна. Хахуульч, омогт хїмїїс удирдагч болж, лам нар цэргийн эрхтэн болж хуврагуудыг цэрэгт дайчлах ба эмэгтэй хуврагууд хууль бус хїїхдээ їхэлд тїлхэнэ. Тэдний хїїхдїїд хєрєнгє эд хогшлыг нь хулгайлах болно, єєдгїй бїдїїлэг этгээд орон нутагт даргалж, бунхалсан зїйлс тоногдох болно, Бурханы судар ном, Бурханы шїтээн дїр, зураг суварга алдагдаж хулгайлагдан хар зах дээр бараа мэт зарагдах болно, сїм хийдийн газар їхэр малын оромж болно. Омогт их зангийн ад євчин эрчүүдийг эзэлнэ, шунал болон хэрїїл тэмцлийн ад зэтгэр эмсїїдэд шїглэнэ, охид ичгїїр сонжуураа алдана, завхай зайдангийн ад эмэгтэй хуврагуудыг дайрах болно, сєргєлдєн зєрїїдлэх, ширїїн догшин зангийн ад хїїхдэд шїглэх болно.

Ийм цаг ирэхийн тэмдэг нь: уламжлалт хувцас хунар тоогдохоо байж, хачин сонин загварын хувцас ємсєцгєєнє, хуврагууд гоё ганган дээл ємсч гэлэнмаа нар толины ємнє эргэлдэх болно. Эр хїн бїр єєрийгєє хамгаалах сэлэм зїїж, хоол идшэнд хор орох бий гэж сэргийлэх болно. Дээд лам нар шавь нарынхаа оюун ухаан, зїрх сэтгэлийг хордуулах ба хууль тогтоогчид, гїйцэтгэгчид зєрєлдєж, эрчїїд завхай зайдан болж, эмс ёс суртахуунгїй болно, хуврагууд сахил санваараа їл сахиж, тарничид тангарагаа эвдэнэ.

Архаг архичид авралын зам мєрийг зааж сургана, долигногч долдой нарын їгэнд орох болно, хууран мэхлэгч багш нар худал авшиг єгєх болно, муу санаат зальтангууд шид їзїїлэх болно, чалчаа, дэврїїн яриаг билэг ухаанд тооцох болно. Омголон их зантнууд бурханы номыг доромжлох болно, ядуучууд улс орныг удирдах болно, хаад гуйлгачин болно, алуурчин яргачид тїмний удирдагч болно, зарчимгїй хувиа бодогчид єндєр суудлыг эзлэх болно.

Гай гамшиг тархаж, єлсгєлєн дайны аюул дэлхий ертєнцийн амьдралыг сїйтгэнэ. Гариг ертєнцийн байдал жолоогїй болж, одод байршлаа єєрчилж, аварга галт одод гэнэтийн аюулыг дагуулна. Бороо цаг бус їед орж хєндий тал їерт автагдана. Єлсгєлєн, цас зуд, мєндєр дагуулсан ургацгїй олон жилїїд їргэлжлэх болно. Газар хєдлєн їер болж гал тїймэр, догшин хар салхи хот балгад, сїм суваргыг нураана. Энэ їед Их Суварга єєрєє эвдрэх юм.

Энэхїї харанхуй цагт Бурханы сургаалийн хїрд їл эргэх бєгєєд Энэтхэг єлсгєлєнд автаж, Катмандугийн хєндийг євчин хижиг эзэлнэ. Баруун Тєвд дэх Дээд Арид газар хєдєлж хїн амыг сїйтгэнэ, Дундад Тєвдэд євчин гарч хїмїїс їрэгдэнэ, Лхас дахь Куйн хєндий доош сууна, Єндєр Гималайн оргил хєндийд нурж унана, 5 оргилт ууланд 3 бат цайз баригдана, Хятадын хаан гэнэт їхнэ, Дундад Тєвд рїї хил хязгаарын газраас 4 цэрэг арми довтолно, Лалын тїрэгїїд Энэтхэгийг эзлэн авна, Гарлогийн цэрэг Кашмирт Бурханы номыг дарна, Монголчууд Тєвдийг эзэлнэ, Лхас дахь Рас Трїлнэн хийд эвдэгдэнэ, Самулингийн алдарт хийд тоногдоно, Бутаны Суваргууд бєхєж Номын хїрд їл эргэнэ.

Сїм хийдийн номтой мэргэн дээдсїїд хорлогдож, номын дамжлагын увдис эрдэм завхарч мартагдана, номын дамжлагын эзэд лам нар гэнэтийн їхлээр єєд болно, Зальтан, хуурагчид тїмний толгойг эргїїлж, хар зїгийн ад зэтгэр хэсїїчлэнэ. Уулын хавцал хєндий, жимээр дээрэмчид эзэгнэж, хуульгїй, удирдлагагїй болсон иргэд хувиа хичээн єєр зуураа тэмцэлдэнэ.

Дээрх бїгд өрнөх цөвүүн цагт хүний нас 50 хүртэл богиносч, Алдарт Суварга эвдрэх үеийн шинж тэмдэг бүрдэх юм.

Ийнхүү Ловон багшийг ярьсаны дараа Дэсрэндэнзэн хаан болон бараа бологсод айн жийрхэж дуу шуугїй болов. Тэр үед Госын гэгээн Пема Гүнцэн сэхээ орж Ловон багшийн ємнє зуунтаа мєргєєд “Их багш минь Хїний нас богиносох тэрхүү цөвүүн цагийн үед тєрж Алдарт Суваргыг сэргээн босгох хувь заяаг надад олгож хайрла” гэв. Түүний ерөөлийг Ловон багш зөвшөөрч баталлаа. Тэгтэл Дэсрэндэнзэн хаан энэхүү үйлсэд туслагч болж тєрєх ерөөл айлдаж бараа бологсод мөн дагалдаж тийн ерөөл өргөв.

 

Тавдугаар бїлэг. Сэргээн босгогчид болон тэдний ололт, амжилт
Дэсрэндэнзэн хаан Ловон багшид “Их багш минь ээ. Хїний нас богиносох цєвїїн цагийн їед Их Суврага эвдрэх тэр цагт тїїнийг засч сэргээх хувьтай Госын Ринбїче Пема Гїнцэнг дараа тєрєлдєє хаана тєрєх вэ. Тїїний нэр хэн байх бол. Бид тїїнийг хэрхэн мэдэх вэ. Нєхєд шавь нар хэн байх бол. Их Суваргыг сэргээснээр ямар їр гарах вэ” хэмээг асуув.

Ловон багш: “Их хаан минь сонс. Таны асуулт маш чухал. Хүний нас тавин жил болох їед болох 101 муу їйл явдлын бошиг буй. Тэр харанхуй цагт Госын Ринбїче Бурханы хутгыг олох хїчээр тєрєл авна. Тэрээр гахай жил Цангийн єндєр ууланд Дандарын тарничны гэрт ид шидийн хїчээр тєрж Пелан Занбу гэдэг нэр зүүнэ. Тэрээр оюуны єндєр чадавхитай єєрийн амьдралын зорилгоо сайтар ухамсарласан нэгэн байх болно.

Єєрийн дотоод хүчний эх үүсвэрийн нэгдлийг бий болгон номын Чойжин сахиусуудыг залснаар бясалгалын дээд хүчийг төгсгөнө. Хэрвээ тэрээр тангарагаа сахиж чадвал тїїний хорин таван насанд Их Суварга сэргээгдэнэ. Харин үйлс нь түр саатвал нь түүнээс 33 жилийн дараа Их суварга сэргэн босгогдоно. Хэрэв түүнээс цааш ажил үйлс нь саатвал Төвд Хятадыг хар шуурга мэт дайн дажин бүрхэх бөгөөд аюул зовлонгийн хэмжээ 3 дахин их болж євчин зовлонгийн хар хүч амьтан бүгдийг тамын зовлонд учруулах болно.

Тєвд хүмүүсийн тал хувь дайнд үрэгдэнэ. Тосгодууд эвдэрч хүнгүй болох бөгөөд аллага таллагаас амьд їлдэгсэд Сикким, Бутан, Непал, Энэтхэг рүү болон Гималайн нууц хєндий рүү дүрвэн зугтана. Газар болон мал хєрєнгєндєє уягдан үлдэгсэд нь үхэр малтайгаа цуг үймээгчдийн гарт үрэгдэх болно.

Энэхїї гай гамшигаас бусдыг аврахын тулд миний адис дор орших тэрхїї агуу нэгэн, єєрийн амиа бодох үзлээ таягдан хаясан бээр амьтан бүгдийн тусын тулд тэнгэрийн хилэнгээр их хүчийг олж дїрвэгсдэд замыг заах болно. Дүрвэгсдийн буянаар Их Суваргыг босгохоор хүчээ нэгтгэнэ. Тэрхүү агуу нэгний  үйлсийг нийт 130 мянган буянт үйлтнүүд, 1006 гүн сүжигт хуврагууд, дотоод журам санваараа барьсан 88 егүзэрүүд, 80 харамгүй сэтгэлт өглөгийн эзэд, 23 шидтэн, 8 бодьсадвагийн нууцын үндсийг баригч 8 хувилгаан, 25 сүсгийн хүү, дагинасын 5 хувилгаан, дагинийн адис хүртсэн 7, өндөр төрөлт 25 сайн гэр бүлээс гаралтай язгууртан нар дагалдах болно. Агуу нэгэн тэрбээр тэдний сэтгэлийн муу бүхнийг арилгаж, замд таарах саад тотгорыг цэвэрлэж єгнє. Тийнхүү миний хязгааргїй билэг билгїїний хувилгаан болох Лам Шантиракшитагийн хойт дїр нь, тєгс эдлэлийн эзэн болох Дэсрэндэнзэн таны хойт дїр Дармаражатай хамтран Их Суваргыг сэргээн босгох болно. Хэрвээ Их Суварга бошгийн дагуу сэргээн босгогдвол Замбуулингийн хойд тивийн хувь заяат чинээлэг ардууд 25 жилийн турш арвин их ургац хураана. Энэтхэг, Непал, Сиккимийн хувь заяат чинээлэг ардууд 33 жил их ургац авах болно. Цастын орон 60 жилийн турш зэрлэгїїдийн довтолгооноос хамгаалагдаж 40 жилийн турш ургац ихтэй байж ардууд жаргах болно.

Төвдийг сүйтгэх шалтгаан болсон муу хар хүч, адгуус үндсээр устгагдах болно. Их Суваргыг сэргээн босгоход оролцсон амьтан бүгд 3 тєрлийн дараа Бурханы номын ариун рашааныг хїртэх хїн болон тэнгэрийн биед тєрж эцэстээ Баруун Сухавадийн оронд Бурханы хутгийг олох болно. Их Суварганд итгэл одуулсан, Их Суварганд баяссан, Их Суварганд сүжиглэсэн болон Боьдсадва нар Их Суваргыг сэргээн босгоход даган баяссан хэн бүгд 7 тєрлийн дараа баруун ємнєд дэх Гайхамшигт Зэс єнгєт ууланд Мєнхийн Лянхуа Гэрэлт ордны Видхидхарагийн толгойд суух болно. Их Сэргээн босголтыг єєрийн нүдээр харсан, єєрийн чихээр сонссон, ой ухаандаа ургуулан бодсон, өөрийн биеэр хүрэлцсэн амьтан бүгдийн сэтгэлээс үл мэдэгдэх үйл болон жаран мянган галавын туршид дахь мунхагийн хар толбо арчигдах болно.

Ийнхүү Ловон багшийг ярьж дуусахад биширч алмайрсан дагалдагчид Цєвүүн цагийг туулах их хүч адис жанлавыг олж авав. Тэгээд түүний бошиг єгүүлсэнд талархаж Ловон багшид мєргєцгєєв.

ТОО
0
0
0