ХҮН АНХ МОНГОЛД ТЭР ДУНДАА ГОВЬ-АЛТАЙД ҮҮССЭН.

Хүн анх үүсэхдээ Монголд тэр дундаа Говь-Алтайн нутагт Алтайн нуруунд үүссэн гэсэн судалгааны мэдээллийг дэвшүүлээд байна. Өнгөрсөн жил Оросын ШУА-ийн Сибирийн салбарын археологи, этнографийн захирал Анатолий Деревянко нэг том бүтээлээрээ төрийн шагнал хүртжээ. Тэрээр Алтайд амьдарч байсан өмнө нь мэдэгдээгүй байсан эртний хүн амьдарч байсныг нотолсноор эл шагналын эзэн болжээ. Деревянкогийн нээлт хүний үүслийн одоо болтол оршин байсан таамаглалыг няцаасан ажээ. Хүн анх Африкт үүссэн тэгээд дэлхийгээр тарсан гэж үздэг байжээ. Харин Деревянко Горны Алтайн Сибирьт хүн анх үүсэн гэснийг судлаач Д.Ганхуяг “үгүй ээ, хүн Алтайд тэр дундаа Говь-Алтайд анх үүссэн байх магадлалтай” гэж судлаад байгаа юм. Оросын Алтайд “Дэнсийн агуйг судлах явцад олдсон хүн нь монгол хүн байж таарчээ. Монгол нутагт 40 мянган жилийн өмнө амьдарч байсан хүн нь Европоос шал өөр бөгөөд бараандуу арьстай, хар нүдтэй байсан төдийгүй мал амьтан адгуулж, ан гөрөө хийж, яс арьсаар нь хувцас хунар хийж, зүүлт зүүсэн “ганган хүн” байжээ. Ийнхүү Алтайд хүн үүссэн гэсэн судалгааг дэлхий хүлээн зөвшөөрснөөр Африк, Хятад, Австрали, Монголд хүн үүссэн байна гэж ярьдаг болсон юм.  Харин энэ тодорхойлолтыг зөвхөн Монголд хүн үүссэн гэж үзэх эрдэмтэд ч байгаа аж. Хүн үүсэхдээ Монголд үүссэн тэр дундаа одоогийн Говь-Алтай аймагт үүссэн гэдгийг монголчууд  бахархал болгон мэдэж байх ёстой. Энэ онолыг дэлхий хүлээн зөвшөөрснөөр тэр дундаа монголчууд ойлгож бахархах нь бас ач холбогдолтой. Ядаж л хятад хүн, монгол хүн хоёр тус тусдаа үүссэн. Хятад хүн чинь Австралид үүссэн хүнээс угшилтай гэж нотлогдож байх юм. Үүнийг орчуулахад тун амархан гэж Д.Ганхуяг судлаач тайлбарлаж байна. Монголын Алтайд хамгийн эртний хүмүүсийн бууц суурин олдож байгаа. Монгол Алтай, Монгол нутаг бол эртний хүн амьдрах хамгийн таатай нутаг байсан. Мал амьтан гаршуулж зэрлэг амьтадтай нэг орон зайд амьдрахад Монгол Алтай хамгийн тохиромжтой нутаг байсан байна. Батлагдсан зүйл бол монголчууд Америкт анх очсон гэдэг явдал. Индианчууд нь монголчуудаас үүсэлтэй. Европчууд биш монголчууд анх Америкийг нээсэн, очиж суурьшсан гэдэг нь шинжлэх ухааны хувьд ямар ч эргэлзээгүй болсон ажээ. Мичиганы их сургуулийн генетик судалгааны эрдэмтэд мэдээлэхдээ “Америкийн индианчуудын өвөг дээдэс нь 12 мянган жилийн тэртээ зүүн хойд Азиас ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрчихжээ. Америкийн эрдэмтдийн үзэж байгаагаар 20-25 мянган жилийн тэртээ индианчуудын өвөг дээдэс Алтайгаас гарч Сибирийг эзлэн нутагшаад эцсийн дүнд Америк хүрч тогтсон ажээ. Тэр байтугай шинжлэх ухааныг хялбарчлан ойлговол Говь-Алтайгаас очсон зургаан монгол эмэгтэйгээс Америкийн индианчууд үүссэн ажээ. Монгол орон маань одоохондоо ядуу буурай болохоор дэлхий тоохгүй байгаад байна. Тун удахгүй монгол нутгийг “эх голомт”, Монгол үндэстнийг “эх үндэстэн”, монгол иргэншлийг “эх иргэншил” гэж тооцох цаг ирнэ хэмээн судлаач Д.Ганхуяг үзэж байгаа ажээ.     

Эх сурвалж "Өдрийн сонин"

ТОО
0
0
0