“ГАЙХАМШИГТ МОНГОЛ ОРОН – 2014” ЭКО АЯЛЛЫН РЕАЛИТИ ШОУ

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр Аялал жуулчлалын үндэсний төв, МАЖХ, Монголын адал явдалт спорт аялал жуулчлалын холбоо, Great Nomad Mongol компаниас хамтран 2014 оны 7-р сарын 13-28-ны хооронд “Гайхамшигт Монгол орон – 2014” эко аяллын реалиту шоуг зохион байгуулах гэж байна. Тус аялалд олон улсын жуулчдаас бүрдсэн багууд оролцож нийт  4500км замыг туулах юм. Аяллын хугацаанд Монгол орныг танин мэдэхийн зэрэгцээ авхаалж самбаа, эр зориг, ур чадвар сорьсон төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцож, өөрийгөө нээж танин мэдэх ажээ.  Баг тус бүр 3 хүний бүрэлдэхүүнтэй байх ба тус эко аяллын реалити шоунд оролцох нэг гишүүний хураамж 3000$ гэнэ. Тэмцээн бүрт нэг ялагч байх бөгөөд шагналд нь 500$ олгохоор төлөвлөжээ. Харин аяллын төгсгөлд нийт оноогоороо тэргүүлсэн баг нь 30000$ шагналыг хүртэнэ. Тэдгээр эр зориг, авхаалж самбаа шаардсан тэмцээн нь морь унаж уралдах, тэмээ унаж уралдах, ууланд авирах, үндэсний тоглоом наадгайгаар тоглох, элсэн манханд авирах, сарлагийн поло тоглох гэх мэт хөтөлбөрүүд байгаа бөгөөд аяллын замд огтхон ч уйдахгүй баялаг байхаар төлөвлөжээ. Аяллын эхний өдрөөс дуустал нь телевизийн зураг авалтын баг хамтран аялж бичлэг хийх ба дараа нь цуврал нэвтрүүлэг болгон олны хүртээл болгох юм байна.
Normal 0 false false false EN-US JA X-NONE

ТОО
0
0
0