“ХААДЫН ХААН” МОРИН ПАРК НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

“Хаадын хаан” морин паркийн нээлтийн арга хэмжээ 2014 оны 6-р сард боллоо. Морин парк нь 400 хүний багтаамжтай бөгөөд өдөрт хоёр удаа 11, 17 цагуудаас нийт 10 орчим морь оролцуулсан тоглолт зохион байгуулж байна. Тоглолтонд 30 орчим жүжигчид оролцож байгаагаас хамгийн ахмад нь 28 настай, хамгийн бага нь 11 настай жүжигчин байгаа ажээ. Агуулгын талаар товч өгүүлбэл, зохиомжилсон дөрвөн үзэгдлээс бүрддэг. Тэмүүжин, Жамух хоёрын бага насандаа анд барицаж буй үеэс эхлэн тэдний идэр нас, ямар шалтгаанаас болж хоорондоо дайн зарласан зэргээр дамжуулан Тэмүүжин Чингис хаан болох хүртэлх үйл явдлыг өгүүлдэг. Тасалбарын хувьд гадаадын жуулчин 40 мянган төгрөг, монгол хүн 20 мянган төгрөг, хүүхэд 10 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

ТОО
0
0
0