АНУ-ЫН НЬЮ-ЙОРК ХОТООС ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОР ЭХ НУТАГРУУГАА ХӨДӨЛЛӨӨ

АНУ-ын Нью-Йорк хотоос 22 үлэг гүрвэлийн олдвор эх нутаг руугаа хөдөллөө.
Олдворуудыг  хүлээн авах бүхий л ажлыг ССАЖЯ-ны палеонтологи, археологийн музейн шинэчлэл төслийн баг зохион байгуулж байгаа юм байна. Үлэг гүрвэлийн олдворуудыг  манай улсад олгохтой холбоотойгоор өмч хөрөнгийн харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээнд  манай улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл  оны 6-р сарын 19-нд гарын үсэг зурсан. Улмаар тээвэрлэлт хийх үнийн саналыг судалсны дүнд Туушин ХХК сонгогдсон байна.

Мөн энэ оны 7-р сарын 10-нд АНУ-ын Нью-Йорк хотноо үлэг гүрвэлийн олдворуудыг манай улсад хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг зохион байгуулсан ба тус олдворуудыг Монгол улсаас гаралтай нь үнэн гэсэн “Гарал үүслийн гэрчилээ”-г 2014 оны 8-р сарын 8-нд МҮХАҮТ-аас өгсөн.

Үлэг гүрвэлийн олдворуудын баглаа боодлыг АНУ-ын Нью-Йорк хотын Сорраунд Арт компани хийсэн  бөгөөд сайн дурын таван ажилтан тус ажлыг гүйцэтгэсэн байна. Тээвэрлэлтийг Линкс Ворлдвайд компанид шилжин олдворууд эх нутгийн зүг хөдлөөд байна.

Ажлыг зохион байгуулж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдан 40 тн-ийн чингэлэг бүхий тэдгээр олдворуудыг эх орондоо саадгүй авч ирэх, хүлээн авах  ажлыг амжилттай гүйцэтгэх тухай хэлэлцсэн байна. Харилцан мэдээлэл солилцон  дээрх ажлыг саадгүй явуулах бүх талын үйл ажиллагааг хэлэлцэж тохиролцлсон. Үлэг гүрвэлийн олдворууд 9 дүгээр сарын сүүлээр эх орондоо эргэн ирж олны хүртээл болох юм байна.

ТОО
0
0
0