ОДООГООР МОНГОЛД ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХЭР ЗЭРЭГ АШИГТАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙНА ВЭ?

Нийслэл Guide сэтгүүл: Одоогоор Монголд өвлийн аялал жуулчлал хэр зэрэг ашигтай, хүртээмжтэй байна вэ?

“Tseren tours” компаний захирал Э.Цэрэндолгор: Монголд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө Active and Adverture tours, Mongolia Expeditions зэрэг компани бусдаасаа илүү санаачлагатай ажиллаж байна. Миний ажигласнаар, улсаас тодорхой хөрөнгө гаргасан хувийн компаниудаа дэмжиж, гадаад сурталчилгаандаа дорвитой анхаарал хандуулахгүйгээр энэ салбар хөгжихөд бэрх. Сүүлдээ аялал жуулчлалын энэ төрөл орон нутгийн шинжтэй баяр маягийн болоод, хөгжиж ч амжихгүйгээр төгсөх хандлага харагдаж байна. Хамгийн гол нь өвлийн аялал жуулчлалыг бид хэнд зориулж хийх вэ гэдэг чухал. Одоогоор орон нутгийхан голцуу оролцдог энэ ажилд гадны жуулчдыг илүүтэй татаж чадвал, цэвэр валют орж ирэх боломж нээгдэнэ. Манайхан хөгжих алхамуудыг хийж эхэлж л байна. Гэхдээ Монголоосоо гадагш, дэлхий нийт рүү хандсан сурталчилгаа бараг алга. Гадныхан манай өвлийн аялал сонирхдоггүйдээ биш, бид сонорт нь хүргэж чаддаггүйд хамаг учир байна. Энэ хэдхэн хувийн компани олон улсын тавцанд өөрсдийн зардлаар бүгдийг хийж дийлэхгүй шүү дээ.

ТОО
0
0
0