ӨМНӨГОВЬ АЙМАГТ "ТЭМЭЭНИЙ БАЯР" БОЛНО.












Өмнөговь аймгийн Булган суманд ирэх гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Тэмээний баяр-2015” наадам болно. Наадмыг 1997 оноос хойш тасралтгүй зохион байгуулсаар иржээ. Баяр гуравдугаар сарын 6-ны есөн цагаас “Тэмээн фоло-2015” тэмцээний аваргын төлөөх урьдчилсан тоглолтууд явагдах бол 14 цагаас баярын нээлтийн арга хэмжээ албан ёсоор эхлэх аж. Наадмын үеэр тэмээтэй парад жагсаал, тэмээтэй сайхан хос, тэмээтэй буухиа зэрэг олон сайхан уралдаан тэмцээн болох юм байна.

Харилцах утасны дугаар : 95144470 

ТОО
0
0
0