ХЯТАДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗАХ ЗЭЭЛД БИД ХЭРХЭН БАЙР СУУРИА ЭЗЛЭХ ВЭ.

Хятадаас жуулчин оруулж ирдэг, Хятад руу жуулчин аялуулдаг компаний төлөөлөл болсон хүмүүс 1-р сарын 9-нд “Монгол гэр” ресторанд уулзалт хийлээ. Уулзалтанд Жуулчин, Нью жуулчин, Женко тур, Тэнгэр трэвел, Их аян өргөө, Хүннү Т энд Т, Монгол трэвел аженси, Монголиан турс, Монголиан трип, Монголиан гайд тур, И Ти Ай ХХК, МУБИС-ын спорт аялал жуулчлалын тэнхимийн төлөөллүүд оролцлоо. Харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ зах зээл дээрх мэдээ мэдээллийг сайжруулах ба харилцан солилцох, хятад хэлний хөтөч тайлбарлагч нарыг сургах, жолооч ба хөтөч нарын нэгдсэн мэдээллийн сантай болох, Хятадад зохион байгуулагддаг аялал жуулчлалын үзэсгэлэн яармагуудад хамтран идэвх санаачилгатай зохион байгуулалттайгаар оролцох зэрэг асуудлын хүрээнд өөр өөрсдийн туршлага, боломж, учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар өөр өөрсдийн санал сэтгэгдлээ хуваалцлаа. Энэхүү уулзалтаар хятад жуулчдын визний асуудал, хятад жуулчдын аяллын онцлог, тэдний хүсдэг зүйлүүд, үзэсгэлэн яармагийн онцлогууд, Хятадад нээгдсэн янз бүрийн хурал семинар, бизнес чуулганд Монголын аялал жуулчлалыг хэрхэн танилцуулдаг тухай, хятад хэлний орчуулагч нарын дутагдалтай талууд, хятадын интернет орчин, түүнийг хэрхэн ашиглах боломжтой гэх мэт олон асуудлууд хөндөгдсөн юм. Уулзалтын эцэст энэхүү зах зээл дээр ажиллагсдыг цаашид инбаунд болон аутбаунд гэж ялган сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулах, тогтмол санал туршлага солилцох өдөртэй болох, удирдан зохион байгуулах зөвлөлтэй болох талаар тогтлоо. Мөн дашрамд дурдахад энэ зах зээл дээр ажилладаг өөр бусад компаний төлөөллүүдийг дараа дараагийн уулзалтанд нээлттэй урьж байгааг дамжуулъя. Холбогдох утас: Монголиан трип ХХК, Цэрэнбат 93245624  

ТОО
0
0
0