Монголын аялал жуулчлалын салбарын жилийн дундаж орлого нь 131-150 сая ам
долларын хооронд хэлбэлздэг. Гэтэл 2016 он гарсаар эдийн засаг сэргэхгүй байгаа
нь дээрх тоо энэ жилд өсөхгүй гэдгийг бидэнд сануулж байна. Гэхдээ гаднаас ирэх
жуулчдаас гадна дотоодын аялагчдын идэвх өндөр болсон нь бидний хувьд сайхан
мэдээ төдийгүй шинэ боломж юм. Тиймээс icon.mn сайтын зүгээс аялал жуулчлалын компаниуд,
тэдгээрийн захирал, менежерүүдэд зориулан ашиг орлогоо нэмэгдүүлж, өрсөлдөгчдөөсөө
ялгарах 5 зөвлөгөөг хүргэж байна.
1. Цогц үйлчилгээг
хүргэ
Интернэт, сошиал, найз нөхөд гээд мэдээлэл авах эх сурвалжууд олон болсон учраас
одоогийн аялагчид аялах газруудаа хэнээс ч илүү судлаад, мэддэг болжээ. Иймээс
хүмүүс танайд хандаж байвал мэргэжлийн, цогц үйлчилгээ хүсч байна гэсэн үг. Жишээлбэл,
Танай амралтын газар завь, уурга хэрэгсэл, Wi-Fi интернэт, шумуулын тос, мэргэжлийн
хөтөч багш санал болгох нь цогц үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл, машинаа унаад
аялахаас илүү танай компанид хандвал жинхэнэ аяллыг мэдрүүлж чадахаа ойлгуул.
2. Мэдээллээ
хүртээмжтэй болго
Танай амралтын газар, жуулчны баазын тухай
мэдээлэл бүх “газар” байршсан байх ёстой. Жишээлбэл,
- Мэдээлэл авахын
зэрэгцээ бусад амрагчдын сэтгэгдлийг уншиж болох Фэйсбүүк, Инстаграм хуудастай
байх
- Холбоо барих
утас, хаяг байршлаа лавлах төвд хүргүүлэх
- Брошур, тараах материалыг олон газар
байршуулах
- Мэдээлэл авах албан ёсны вэб сайттай байх гэх
мэт.
Эндээс онцлоод хэлэхэд,
Монголчуудын хувьд амарч, аялах газраа сонгохдоо лавлах төвүүдэд их ханддаг. Тиймээс
захирал, менежер таны хамгийн түрүүнд анхаарах зүйл бол тогтооход хялбар, цөөн
тооны холбоо барих дугаарыг лавлах төвд бүртгүүлэх юм. Мэдээж дараа нь утсаар
мэдээлэл өгөх ажилтнуудаа бэлтгээрэй.
3. Зарын дугаараа
зөв ашигла
Аялал, жуулчлалын компаниудын гаргадаг ганц алдаа бол холбоо барих 5-6
утасны дугаарыг лавлах төв юм уу интернэтэд байршуулдаг. Аялагчид нэг дугаар
руу 2 удаа залгаад авахгүй бол шууд л дараагийнхаа компанийг сонгодог байна. Тэгвэл
танд энэ асуудлыг шийдэх олон боломж байгааг сануулъя. Жишээлбэл, Юнителийн OneCall
үйлчилгээ (www.onecall.mn) байж болох
юм. Танай компанид тогтооход хялбар ГАНЦ ДУГААР байх боловч тухайн дугаарын
цаана 20 хүртэлх ажилчдынхаа дугаарыг оператор харгалзахгүйгээр холбож болно. Ингэснээр
эхний ажилтан дуудлага авах боломжгүй үед дараагийн ажилтанд шилжиж,
хэрэглэгчээ алдах эрсдэлгүй болно.