АЖЛЫН ЯРИЛЦЛАГА

Байдаг чадлаараа цэмцгэр хувцаслаж, байн байн толинд хараад, явах замдаа хэрхэн мэндлэх, юу ярихаа дотроо давтаад, нэрийг нь дуудаж хүлээх тэр мөч, тэр мэдрэмж хүн бүрт  байсан болов уу. Ажил олгогчтой уулзаж байх үед төсөөлж байгаагүй асуултанд барьц алдах тохиолдлууд бий.


Ингээд дэлхийн алдартай томоохон ажил олгогч нар боловсон хүчнээ сонгон шалгаруулж авах үедээ ямар асуулт асуудаг талаар хуваалцая. 

Virgin группын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Ричард Брэнсон: Сайн CV хэдийгээр чухал байдаг ч тухайн хүнийг цаасан дээр бичсэн зүйлээр нь дүгнэж ажилд авдаг бол дуудаж уулзан цагаа үрэхийн хэрэг юу билээ. Би тэдэнд асуулт тавих илүү дуртай. Тухайлбал: Та хэр хачирхалтай хүн бэ гэх мэт.

Zappos компаний СЕО Тони Шиэ: Та өөрийнхөө хөгжилтэй байдлыг нэгээс арвын хооронд дүгнэн хэлээд өгнө үү? “Нэг” гэж хэлж байгаа хүн бол хэтэрхий уйтгартай. Харин “арав” бол манай компаний ажилтнуудын хувьд хэтэрхий галзуу гэсэн үг.

Hoot Suite компаний СЕО Риан Холмес: Таны супер хүчийг амьтнаар төсөөлбөл ямар амьтан (Spirit animal) байх вэ? Миний дэргэд одоо ажиллаж байгаа туслах маань “би бол галуу, яагаад гэвэл галуу сэлж байхдаа тайван харагддаг ч усны доод талд жинхэнэ ажлыг амжуулж байдаг” гэж хариулсан. Би үүнийг гайхалтай хариулт гэж бодоод ажилд авсан, тэр ажилдаа маш чадварлаг. 

Pay Pal компаний үүсгэн байгуулагчдын нэг Питер Тиэл: Гарцаагүй үнэн гэж мэдэж байгаа хэрнээ хэн ч тантай санал нийлдэггүй нэг зүйлийг хэлээч? гэдэг асуултыг шинэлэг байдлаар, бодитоор сэтгэж хариулж чадах болов уу гэж бодож асуудаг. Учир нь яг энэ асуулт шиг нөхцөл байдалтай бид өдөр бүр тулгардаг. 

Mc Chrystal группыг үүсгэн байгуулагч Стенли МкКристал: Чамд дургүй нэгэн чиний тухай юу ярих бол? гэж асуудаг. Энэ асуултанд хариулахын тулд хүмүүс “өөрийгөө бусдын нүдээр харахаас өөр аргагүй” болдог. Хамгийн тааламжгүй зан чанарынхаа тухай ажил олгогч буюу ирээдүйн карьерыг нь шийдэх хүнтэй хуваалцахаас өөр аргагүй. 

Animoto компаний СЕО Бред Жеффорсон: Өглөө орноосоо босох эрч хүч, урам зоригийг танд юу өгдөг вэ? гэж асуудаг. Энэ асуултаар тухайн хүний гол мотивацийг ойлгох нь нэн чухал. Бизнест өгсөж уруудах нь хэвийн үзэгдэл байдаг учраас тэр хүн ямар ч тохиолдолд эрч хүчтэй, урам зоригтой ажиллаж чадах уу гэдэг нь компаний ирээдүйд шууд хамааралтай учраас энэ асуултыг асуух дуртай. 

ТОО
0
0
0