“Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй судалгааны мэдээллээс
үзвэл, Монгол улсын нийт бэлчээрийн 90% нь цөлжилт болон газрын доройтлын үйл
явцад өртөж байгааг тэмдэглэжээ. Үүнээс цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд 5%,
хүчтэй зэрэглэлд 18%, дунд зэрэглэлд 26%, сул зэрэглэлд 23% нь тус тус
хамрагджээ.