“УГАЛЗ” БРЕНДИЙН МАШИНЫ СУУДЛЫН БҮРЭЭС

Монгол хонины нэхийгээр “Угалз” нэртэй машины суудлын бүрээс хийжээ. Монгол хонины нэхий дулаан хадгалах чанараар японы эрдэмтэдийн анхаарлыг ч татдаг. Тэд хэдэн жилийн өмнө барилгын хананы дулаалгын хавтан хийх технологи-д монгол хонины ноосыг түүхий эд болгон ашиглах талаар судалгаа хийгдэж байхад “үнэр дарах” болон буцаж амьдрах чадвартай “хаг арилгах”, хөвсгөр байдлаа алдахгүй байх чанарын асуудал их яригдаж байсан.

Тэгвэл энэ суудлын бүрээсэнд ашиглаж байгаа нэхийнд үнэр, хаг хачиг, ноосорч ноолрох гэх мэт эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх асуудал байхгүй бөгөөд “Luxurious” буюу “дээд зэрэглэлийн” гэдгийг шийдэж чаджээ. Хамгийн гол нь дулаахан. Бага насны хүүхдэд ямар ч халгаагүй.


Манай Монгол улсад 24.9 сая хонь байна. 345 мянган суудлын автомашин явж байна. Багаар бодоход 10 мянган автомашин хамгийн хямд 80000 төгний үнэтэй суудлын бүрээсийг авахад л 800 сая төгрөгний хөрөнгө оруулалт болно. Монголдоо монгол хүнийхээ хийж байгаа бүтээгдэхүүнээ дэмжиж амьдрах сэтгэл, сэтгэлгээтэй байцгаая. “Эд нар ийм юм хийгээд мөнгө олоод байна, дуурайгаад хийе” гэдэг сэтгэлгээгээр хандахгүй байцгаая. Хийж бүтээж байгаа нэгнийхээ санааг нь хулгайлах биш, дуурайх биш, худалдан авч хөрөнгө оруулаад дэмжээд явахад л Монгол улс маань сайхан хөгжих юм.  


Энэ бүтээгдэхүүнийг манай аялал жуулчлалын салбарт ажилладаг залуус маань хийсэн байна. Сайхан санагдлаа. Улам их амжилт хүсье!

Бүтээгдэхүүний үнэ ноосных нь урт богиноос шалтгаалаад 80000 – 130000, хос бол 150000 – 250000 төгрөг юм байна. Захиалга авах ба хүргэж өгөх утас нь 7777-9797, 99072406, 90089848.

ТОО
0
0
0