Шинэ нисэх буудлын хувьд төлөвлөгөө ёсоор 2017 оны нэгдүгээр сард анхны
нислэгээ хийж ашиглалтад бүрэн орно. Ингэснээр хуучин Чингис хаан
/Буянт-Ухаа/ олон улсын нисэх буудлыг үйлчилгээний томоохон цогцолбор
байдлаар ашиглах тухай саналыг нийслэлийн зүгээс Засгийн газарт өргөн
мэдүүлэхээр боллоо.