АЛДАРТ УУЛЧИН СТИВЕН ЭДВАРД НЕЙШИЙГ МОРЬ АРГАМЖДАГ ГАДСААР ХӨНӨӨЖЭЭ.

Их Британий уулчин парапланы нисгэгч 53 настай Стивен Эдвард Нейшийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт цагдаагийнхан Хангай сумын Тэрх багийн малчин Батсүхийн Гантулга гэх 34 настай залууг сэжиглэн шалгаж байна. 8-р сарын 31-нд аялагч эрийг гол гаргаж өгөх үед 13:00 цаг болж байсан аж. Аялагч Хангайн нурууны догшин газар гэгдэх Хясаан хонх уулын орой руу мацахаар явсан байна. Цагаанчулуутын өвөлжөөний баруун хавтгайд мотоцикльтой давхиж явтал том үүргэвч харагдсанд яваад очтол үл таних гадаад эр дээшээ хараад хэвтсэн чигтээ амьсгал хураасан байсан. Талийгаач Стивен Эдвард Нейш дээшээ хараад хэвтсэн хажуудаа үүргэвчтэй цүнхээ босгож тавиад, баруун гартаа ноосон хар цамцаа барьсан чигтээ амьсгал хураасан байжээ. Гаднаас нь харахад ил шарх сорви харагдаагүй байна. Хэвтсэн газрын доор нь цус тунаж газарт шингэсэн байжээ. Хэргийн газарт хийсэн үзлэгээр талийгаачийн хэвлийн тус газарт хоёр удаа үзүүртэй зүйлээр нэвт хатгаж, цус алдаж амь насаа алдсан нь тодорхой болжээ.


Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач Стивен Эдвард Нейшийг Хясаан хонх уул гэх газарт явж байхад нь араас нь очиж дээрэмдэхийг оролдсон байна. Гэвч талийгаач мөчөөгөө өгөөгүй тул гэнэдүүлэн үзүүртэй гадсаар хэвлий рүү нь бүлж, хоорондоо багагүй хугацаанд ноцолдсон бололтой. Талийгаач хамаг эд зүйлсээ дээрэмдүүлээд айл бараадахаар явж байхдаа амьсгал хураасан байна. Талийгаач Стивен Эдвард Нейш нь манай оронд хоёр дахь удаагаа ирсэн аж. Түүний нэг мөрөөдөл нь Хангайн нуруунаас нисэх байжээ.

ТОО
0
0
0