ХЯТАДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БЭЙДАЙХЭ

Бээжин хотоос зүүн тийш 300 орчим км газарт, Шар тэнгисийн эрэг дээр орших Бэйдайхө нь эртнээс нааш 1500 жил Хятадын ихэс дээдэс амарч тухалдаг, хөл хорьсон нууц газар байжээ. Аялал жуулчлалын бүс болгож бүтээн байгуулалт хийгээд 10 орчим жил болж байгаа бөгөөд эдүгээ ОХУ, Европын жуулчдын хамгийн ихээр зорьж байгаа бүс юм. Байдэйхө-гийн усан паркт ус, элс, өвсөөр бүтээсэн олон янзын гулгуураар гулгаж, усан массаж хийлгэж, усны амьтадын хүрээлэнгээр зугаалах гэх мэтээр “Усан парк”-д бүтэн өдөр амарна. Дараа нь дэлхийн 7 гайхамшгийн нэг алдарт Цагаан хэрэмийн төгсгөл хэсгийг үзэж сонирхоно.  Бэйдайхө руу аялахын тулд Эрээн хотоос автобусаар, эсвэл галт тэргээр, Улаанбаатар хотоос нисэх онгоцоор Бээжин хүрч, тэндээсээ хурдан галт тэргээр Бэйдайхө-д хүрнэ.

Таван одтой, өндөр зэрэглэлийн зочид буудлууд сүндэрлэж, хэдэн ч өдөр үзэж барахгүй сонирхолтой шоу, арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байдаг. Аялагч хэрвээ хүсвэл зүү төөнүүр болон усан эмчилгээний олон төрлийн сувилалд үйлчлүүлэх боломжтой. 

ТОО
0
0
0