МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫНХАН ДОРНОД АЙМАГТ 3000КМ МАРШРУТЫН СУДАЛГААНЫ АЯЛАЛ ХИЙНЭ.

Зүүн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл чамгүй их ажлыг хийж гүйцэтгэжээ.  



Монголын аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч олон компаний төлөөлөгчид нэгдэн Дорнод нутгаар жуулчдыг аялуулах маршрут, түүнийг дагасан үйлчилгээ, хөгжүүлж болох аяллын төрөл зэргийг таньж мэдэхээр 7 хоногийн судалгааны аялал хийхээр төлөвлөж байгаа юм. Тус аяллын багийг “Monreve tour operator” компаний мeнeжeр Ч.Болорхүү ахлах бөгөөд Active & Adventure tours, Steppe Nomads буюу Look Mongolia, World Summit, Талын үнэг, Step In, Monreave, Ar Mongol travel, Bird conservation center, Ciel Voyage, Өмнөговь АЖ холбоо, Тур их жуулчин, Nomad Planet, Steppe Mongolia, Ayan Travel компаний төлөөлөл оролцоно.


Дорнод аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг тодруулах, судлах, гадаад зах зээлд түгээн сурталчлах зорилгын хамт өөрсдийн аялал жуулчлалын маршрутыг тэлэх, баяжуулах боломж, анхаарах зүйл, нөөц бололцоотой биeчлэн танилцахыг зорьж байгаа аж.


Аялагч “шинжээчид” маань Угтам уул, 3 улсын хилийн цэг, Хөх нуурын хотгор, Яхь нуур, Чойбалсан хот, Буйр нуур, Их бурхант буюу чулуун Жанрайсиг, Халх голын дурсгалууд, Түмэнцогтын фермерийн аж ахуй, Хэнтийд болох “Талын түмэн адууны баяр” зэргийг хөтөлбөртөө багтааж нийт 3000 км зам туулахаар төлөвлөжээ.   

ТОО
0
0
0