“ЭРҮҮЛ АГААРТ – ГЭР БҮЛЭЭРЭЭ” АЯНД ЖУУЛЧНЫ БААЗУУД НЭГДЭЖ БАЙНА


Нийслэлийн АЖГ-аас Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газар дахь амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хандан “Эрүүл агаарт – Гэр бүлээрээ” хөнгөлөлт урамшууллын аянд нэгдэж нийслэлчүүддээ бэлэг барихыг уриалж байна. Тус аян нь өвлийн турш иргэдийг эрүүл, цэнгэг агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг бүрдүүлж өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм. Тус аянд одоогийн байдлаар дараах байгууллагууд нэгдэж нийслэлийн иргэдэд “өвлийн бэлэг” барьж байна.

Dream Terelj lodge – амралт:  Гэр бүлээр амрагсдад Баасан гаригт 50%, амралтын өдрүүдэд 30%-ийн хямдралтай үнэ

Resort World Terelj – амралт: Амрагсдын хоёр дахь хоногоос 20%, гурав дахь хоногоос 30%,  дөрөв дэх хоногоос 40%-ийн хямдралтай үнэ

Big sky lodge – амралт: Байрлах байр болон гэрийн төлбөрт 10%-ийн хөнгөлөлттэй үнэ

UB-2 зочид буудал:  1-р сарын 1-н хүртэл 20%-ийн хөнгөлөлт

Чанар - амралт: Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо амарч яваа хүмүүст 20 хүн тутамд нэг хүн үнэгүй амрах эрх

Хаан жимс – амралт: 1-р сарын 1 хүртэл нэг хоногийн үнээр 2 хоног амрах эрх

Мөнхтэнгэр II - жуулчны бааз:  12-р сарын 15 хүртэл ажлын бүх өдрүүдэд 50%-ийн хөнгөлөлт

Монголын нууц товчоо – цогцолбор:  1-р сарын 1 хүртэл нэг хоногийн үнээр хоёр хоног амрах эрхийг тус тус олгож байгаа юм байна.

Нийт аж ахуйн нэгж, иргэдээ тус аянд идэвхтэй оролцохыг НАЖГ-аас уриалж байна.  

    

ТОО
0
0
0