IFNAT (INTERNATIONAL FORUM OF NORTHEAST ASIAN TOURISM)

Зүүн хойд Ази нутагт амар тайван байдал, өндөр хөгжил цэцэглэлтийг бүрдүүлэх зорилготой бөгөөд энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд Зүүн хойд Ази дахь улс хоорондын харилцан хамтын ажиллагаа, туршлага солилцоог дэмжих, Зүүн хойд Азийн бүс хоорондын аялал жуулчлалын хүрээг тэлэх, сайжруулах, сурталчилах форум юм. Аялал жуулчлал нь зөвхөн жуулчид болон аялал жуулчлалтай шууд хамаатай хүмүүст үр өгөөжөө өгдөг бус холбогдох бүс нутгуудад их хэмжээний баялаг бий болгодог.




Цаашилбал, Зүүн хойд Азийн аялал жуулчлалтай холбоотой хүмүүс хамтран бүс нутаг хооронд санаачилга гарган ажиллавал, аялал жуулчлалын  хувьд илүү үнэ цэнэтэй шинэ нөөц боломжуудыг нээх болно. Энэхүү хамтарсан стратегийг боловсруулах явцад Зүүн хойд Азийн аялал жуулчлалын салбарыг дэмжих сурталчилахыг анхаарлын төвд тавьж, тулгарч буй бэрхшээлүүдийг шийдэхэд чиглэсэн хамтын ажиллагааг  бэхжүүлэх юм. Энэхүү зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд IFNAT (International Forum of Northeast Asian Tourism) буюу Зүүн хойд Азийн олон улсын аялал жуулчлалын форумыг зохион байгуулдаг билээ.

Форумын түүхэн дараалал:

  • Анхдугаар IFNAT 2004 он Далиан хот, БНХАУ улс
  • Хоёрдугаар IFNAT 2005 он Тэгү хот, БНСУ улс
  • Гуравдугаар IFNAT 2006 он Нийгата хот, Япон улс
  • Дөрөвдүгээр IFNAT 2007 он Сочко хот, БНСУ улс
  • Тавдугаар IFNAT 2008 он Улаанбаатар хот, Монгол улс
  • Зургадугаар IFNAT 2009 он Хабаровск, ОХУ
  • Долдугаар IFNAT 2012 он Нийгата хот, Япон улс
  • Наймдугаар IFNAT 2012 он Чонжу хот, БНСУ улс
  • Есдүгээр IFNAT 2013 он Жимчион хот, БНСУ улс
  • Аравдугаар IFNAT 2014 он Китакюүшү хот, Япон улс
  • Арван нэгдүгээр IFNAT 2015 он Улаанбаатар хот,  Монгол улс

 

ТОО
0
0
0