“НЭГ ӨДРИЙН ЦЭРЭГ” АЯЛАЛ БОЛНО

Цэргийн баяр ойртож буйг тохиолдуулан Олон улсын аялал жуулчлалын төвөөс “Нэг өдрийн цэрэг” аяллыг зохион байгуулах гэж байна. Тус аялалд явснаар нэг өдөр цэрэг хүний амьдралаар амьдарч, дайн өрнөж байсан түүхэн газруудад аялж, түүх дурсгалтай танилцан, армийн цэргүүдтэй хамт жагсаж, сонирхолтой тэмцээн уралдаанд орох боломжтой юм ажээ. Аяллыг ирэх 15-ны өдөр зохиох гэж байгаа бөгөөд бүртгэлийг Цэцэг төвийн баруун талын Жуулчны мэдээллийн төвд авч байгаа юм.

ТОО
0
0
0