ЭХ ОРНОО ТОЛЬДОХУЙ

Зураач Ц.Монголын "Эх орон" уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд боллоо. Үзэсгэлэнд хөдөөгийн ахуй амьдрал, байгалийн сайхныг харуулсан нийт 70 гаруй бүтээл дэлгэгджээ. МУСТА Ц.Монгол нь Соёл урлагийн байгууллагад 40 орчим жил зураачаар ажиллаж байгаа юм. Түүний урын санд 300 гаруй генералын харандаан хөрөг, Монголын хаадын 60 гаруй тосон будгийн хөрөг, "Наху гүний тулалдаан" зэрэг бүтээлүүд байдаг. Уг бүтээлүүд Монгол цэргийн музейн фондод хадгалагдаж буй аж.

Түүний зарим уран бүтээл нь дэлхийн олон орны уран зураг цуглуулагч нарт хадгалагдаж байгаа гэнэ. Тэрбээр өмнө нь таван удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсны дотор Япон улсад хоёр удаа уран бүтээлээ толилуулж байжээ. Түүний "Эх орон" үзэсгэлэн гурван өдөр үргэлжилнэ.


ТОО
0
0
0