АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ ХАМТРАН БИЙ БОЛГОНО

Нийслэлийн аялал жуулчлалын газар, МОНЦАМЭ агентлагтай хамтран ажиллахаар болжээ. МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархүү “Манай сайтад сардаа дэлхийн өнцөг булан бүрээс зургаан сая хэрэглэгч ханддаг. Мөн манайх  33 орны 46 агентлагтай хамтран ажилладаг. Тэгэхээр цаашид нийслэлийн аялал жуулчлалын газар энэ сувгийг ашиглан мэдээллээ түгээх боломжтой болж байна” гэдгийг онцолсон юм. Хамтын ажиллагааны хүрээнд  нийслэл хотоо дэлхий нийтэд сурталчлан мэдээлэл түгээхээс гадна аялал жуулчлалын үндэсний брэндийг хамтран бий болгох аж. Түүнчлэн байгууллагууд хамтран жуулчдын зорилгод нийцүүлсэн тодорхой хөтөлбөр бүхий хөтөч номыг ирэх зургаадугаар сарын 1 гэхэд гаргахаар төлөвлөсөн байна.

ТОО
0
0
0