ЗАРИМ ТУРУУТАН АМЬТАД УСГУЙДАН ХАРАНГАДАХ БОЛЖЭЭ

 Өмнөговь аймгийн зарим сумдаар сүүлийн хоёр жилд хур тундас бага орж, ган гачиг болсны улмаас уулын болон талын туруутан амьтад усгуйдэн харангадах болжээ. Тухайлбал энэ өвөл л гэхэд тус аймгийн Номгон, Хүрмэн, Ханбогд, Гурвантас зэрэг сумын нутагт 26 янгир ямаа ийн үхсэн байна. Иймд аймгийн Байгаль орчны газраас эдгээр сумдад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад биотехникийн арга хэмжээ авах санал тавьж Дун-Юань ХХК аргаль янгирын амьдардаг газрын ойролцоо 10 тонн мөс, Чин ХУА ХХК Гурвантэс сумын Тостын нурууны Аргалын ам, Саарагчийн ам, Хармагтай, Хүргэр хайрханы өвөр бэлээр 40 тонн мөс, Мак ХХК Гурвантэс сумын Тостын нурууны орчмд 25тонн мөс, South gobi sands ХХК Гурвантэс сумын гурван газарт 10 тонн мөсийг хагалж, тараан байрлуулахаар болжээ. Мөн Байгаль орчины, ногоон хөгжлийн сайдын тушаалаар гүний худаг байгуулах хөрөнгийн шийдвэрлэсэн байна.

ТОО
0
0
0