ХӨВСГӨЛ АЙМАГТ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ.

Оросын хилээс 20 км зайтай, Монголын баруун нутгаар 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар ОХУ-ын Геофизикийн албанаас мэдээлжээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “Өнгөрсөн 10-ны өдрийн өглөө Хөвсгөл аймгийн Цагаа нуур суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Тодруулбал, тус сумын хоёрдугаар багийн нутаг, Ренчинлхүмбэ уулын ойролцоо газар хөдөлсөн ч хүн амьтанд ноцтой нөлөөлж мэдрэгдээгүй байна” хэмээн мэдээллээ. Дашрамд дурдахад тус бүс нутаг нь газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа газар хөдөлж байжээ. 

ТОО
0
0
0