ЗҮҮН ХҮРЭЭ ДАШЧОЙЛИН ХИЙД ДЭХ ХҮРЭЭ МАЙДАР БУРХАН

Зуны эхэн сарын билэгт сайн өдөр Дашчойлин хийдэд Майдар бурхан хүлээж авах ёслол болжээ. Уг бурханыг Бээжин дэх “Young He Gong” буюу “Найралт Найрамдал” хийдээс бэлэглэсэн байна. Шинээр бүтээж буй Майдар бурхан 23 метр өндөртэй. Чойжин ламын музейд байх Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн дагуу бүтээсэн хувилбарыг томруулан бүтээжээ. Майдар бурханыг манай улсад бүтээхтэй холбогдуулан эхлээд хөлийг нь залсан байна. Бусад хэсгийг аравдугаар сарын 15 гэхэд угсарч дуусгах гэнэ. Хүрээ Майдар бурханыг анх 1834-1837 онд долоон алд буюу 50 тохой өндөртэй бүтээж байжээ. Гэвч 1942-1943 онд устгасан байдаг. Устгагдсан бурханыг эргэн сэргээх ажил 1990 онд Зүүн хүрээ Дашчойлин хийд дахин сэргэхтэй зэрэгцэн эхэлжээ. Улмаар 2010 онд “Young He Gong” хийдтэй гэрээ байгуулж Сычуан мужид бүтээлгэж эхэлсэн юм байна.

ТОО
0
0
0