АЯЛАГЧДЫН ЗАН ТӨЛВИЙН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

Сүүлийн жилүүдэд амралт, чөлөөт цагаараа аялах аялагчдын тоо нэмэгдсээр байна. Энэ талаар хийгдсэн судалгаагаар нэгтгэсэн тоо баримтаас товчхон дурдвал:

· Чөлөөт цагаараа аялагчдын 70% нь гэртээ компьютерынхаа ард интернетээр аялж өнгөрүүлдэг байна.

· 65% нь дараа жилийн аяллынхаа төлөвлөгөөг гаргадаг бөгөөд аяллын хугацаанд юу хийх талаар нарийвчлан төлөвлөдөг байна.

·  64% нь ганцаараа бус эхнэр/нөхөртэйгээ хамтдаа аялдаг бөгөөд хүүхдээ авч явдаггүй байна.

·  64% нь хүүхдүүдээ сургуулийн амралтыг нь тохиолдуулан аялалд авч явдаг.

·  56% нь аяллын үедээ хоол хүнсэндээ анхаарал тавьдаггүй байна.

· 55% нь амралтандаа хангалттай хугацаа зарцуулж чаддаггүй бөгөөд аялах цаг тэдэнд хангалттай байдаггүй байна.

·  55% нь зочид буудлын захиалга өгөхдөө буудлын зэрэглэлийг чухалд үздэг байна.

· 53% нь амралтаасаа өмнө аяллын талаарх мэдээлэл болон аяллын үнийг судалдаг буюу энэ талаар мэдээлэл авдаг

·   52% нь амралтаараа илүү романтик байдлыг мэдэрдэг.

·   48% нь найз нөхөд, хамаатан садныдаа амралтаараа айлчилжээ.

·  46% нь гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлдэг бөгөөд өөрсдийн боловсролдоо ихээхэн анхаардаг байна.

· 43% нь аялалдаа сэтгэл хангалуун байдаг ба шинэ ур чадвар эзэмших, идэвхтэй байдлыг аяллын хугацаанд эрэлхийлдэг байна.

·  Чөлөөт цагаараа аялагчдын 39% нь аяллын агентаар дамжуулан интернетээр дамжуулан илүү хурдан, амар аргаар аяллаа төлөвлөдөг байна.

·  36% нь аяллын хугацаагаа уртасгах хандлагатай болсон байна.

·  34% нь нислэгийн компаниудын гишүүнчлэлд бүртгэгдсэн байдаг.

·  33% нь амьдралынхаа хугацаанд нэг удаа далайн аяллаар явдаг байна.

·  29% нь онлайнаар дамжуулан аяллын төрөл бүрийн хөнгөлтөнд оролцох хүсэлтэй байдаг.

· Чөлөөт цагаараа аялагчдын 26% нь амралтын үед худалдаанд зарцуулах мөнгө нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байдаг байна.

Эх сурвалж: STDC, Www.caak.mn

ТОО
0
0
0