ОЙ ХАМГААЛАГЧИД ИЖ БҮРЭН ХЭРЭГСЭЛТЭЙ БОЛЛОО

Хүн амын ундны усны эх үүсвэр, байгалийн нөөц газрыг хамгаалах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баруун салааны амны Бумбатын рашааныг тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 2013 онд Байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан.

Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан дээрх газрын хөрсний бохирдлыг бууруулах, тоосжилтоос сэргийлэх ажлын хүрээнд "Амьд Байгаль" ТББ- ын санаачилгыг дэмжин, нийслэлийн Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ, Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Цэвэр агаар төсөл, Агаарын чанарын алба, Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүдтэй хамтран их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан юм.
Энэ үеэр байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийгсайжруулах зорилгоор эрчим хүчинд
холбогдох боломжгүй газарт ажиллаж байгаа нийт арван байгаль хамгаалагчдад нарны зайн үүсгүүр, дөрвөн хэсэг тус бүрт сүүлийн үеийн хүчин чадал сайтай иж бүрэн компьютер, принтер олгож, бүх байгаль хамгаалагчийг энгэрийн камер, цахилгаан бороохой, хоёр нүдний дуран, хийн гар буу, зургийн аппарат гэх мэт техник хэрэгслээр бүрэн хангаж мөн шинээр арван мотоцикль олгосон байна.

 

ТОО
0
0
0