ХАРХОРИНЫ МӨНГӨН МОДНЫ ОРОЙ ДЭЭРХ БАРИМАЛ ГАЛБИНГА ГЭДЭГ ОХИН ТЭНГЭР БАЙЖЭЭ

Одхүү гэж түүх, соёлоо хүндэтгэдэг нутгийн залуу нэг өдөр Хүн цээжтэй шувуун бөгстэй жижигхэн баримал олдлоо гээд ирсэн юм. Удсан ч үгүй өнөө баримлаа аваад ирлээ. Яах аргагүй хүн цээжтэй шувуун бөгстэй баримал байна. 20-30 см-ийн өндөртэй. Нүүр толгойн хэсэг нь эвдэрчихсэн. Би ч ном судар харж судалж байгаад Хархоринд байдаг мөнгөн модны орой дээр байсан охин тэнгэр энэ байх нь гэсэн агуулгатай өгүүлэл биччихлээ. Галбинга нэртэй, Энэтхэг, Индонез хавиас наашилсан охин тэнгэр байсан л даа.


Намайг өгүүллээ бичсэний дараахан Хархорин дээр олон жил ажилласан Германы эрдэмтэн мөнгөн модны орой дээрх баримал биш гэсэн өгүүлэл бичиж өгүүлэл бичиж байсан юм. Гэтэл саяхан мань хүн
Ерөөсөө  энэ таамаг зөв байна. Мөнгөн модны орой дээрх баримал яг ч биш гэлээ жижиглэсэн хувилбар нь яах аргагүй мөн. Мөнгөн модны орой дээрх баримал байсан гэсэн агуулгатай судалгааны шинэ өгүүлэл гаргасан сурагтай. Олж уншиж амжаагүй явна. Удахгүй ирэх ёстой. Тэр баримлуудыг хийдэг байсан зуухнуудыг хүртэл олсон. Хархорины усан суваг гэж байдаг даа. Яг хажууд нь Хар хорин хотын барилгын гоёл чимэглэлийг хийдэг долоон найман зуух тэр хэвээрээ байна. бид малтаж олоод эргүүлээд булсан. Хархорин хотын тууриас олдсон олдворуудыг Хархорин музейд дээгүүр нь шилэн хорго хийгээд жуулчдад сонирхуулж байгаа. Тэдгээр бүтээлүүдийн сор бүтээлийн нэг нь Галбинга юм.

Ярилцсан: ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Цэвээндорж
Эх сурвалж: Өдрийн сонин

 

ТОО
0
0
0