МАРГААШ ГХЯ-НД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫНХАН УУЛЗАЛДАНА.

 Монголын аялал жуулчлалын салбарт хүчин зүтгэгч Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Монгол Улсын Засгийн газар 2013 оны 5 дугаар сарын 25-ны 190 дүгээр тогтоолоор Монгол Улс ХБНГУ-ын “Ай Ти Би Берлин-2015” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт Түнш орноор оролцохоор шийдвэрлэсэн. 
Тус үзэсгэлэнгийн зохион байгуулалт, бэлтгэл ажлыг гүйцэтгэхээр Монголын аялал жуулчлалын салбарын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, салбарын Яам, Төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн “Аялал жуулчлал-Ирээдүй” ТББ байгуулагдан ажиллаж байна.
“Ай Ти Би Берлин-2015” үзэсгэлэн нь Монголын аялал жуулчлалын нэгдсэн сурталчилгаа болох бөгөөд тус үзэсгэлэнгээр дамжуулан Монгол Улсын Засгийн газар урьд өмнө байгаагүй томоохон хөрөнгө оруулалтыг аялал жуулчлалын салбартаа оруулж байгаа юм. Бэлтгэл ажлын хүрээнд гадаад, дотоодод зохион байгуулагдах олон ажлууд төлөвлөгдөн, хэрэгжиж эхлээд байна. Энэхүү багц ажлын үр дүнд олон улс дахь Монгол Улсын нэр хүнд өсч, зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсэнээр аялал жуулчлалын салбарын үр шимийг хүртэгч Монгол хүн бүрийн ашиг орлого нэмэгдэх учиртай. 
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Аялал жуулчлал-Ирээдүй” ТББ “Ай Ти Би Берлин-2015” үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгээд байгаа ажлаа тайлагнах, цаашдаа хийгдэх ажлуудын талаар мэдээлэл өгөх, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах талаар уулзалтыг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны Мягмар гарагт Гадаад харилцаа, Эдийн засгийн хамтын ажиллагааны яамны байранд хийх тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсье.

Хавсралтаас уулзалтын цагийн хуваарийг харж, үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу хүрэлцэн ирнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг ССАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 11-311174 утсаар авна уу.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА Б.МАРГАД

Хавсралт
“Ай Ти Би Берлин-2015” үзэсгэлэнд Монгол Улс Түнш орноор оролцохтой холбогдуулан аялал жуулчлалын салбарынхантай хийх уулзалт
Хэзээ: 2014 оны 11 дүгээр сарын 18-ны Мягмар гарагт (цагийг доорх хүснэгтээс харна уу)

Хаана: Гадаад харилцаа, Эдийн засгийн хамтын ажиллагааны яамны байранд болно. (хуучнаар Гадаад харилцааны яам)

Зохион байгуулагч: 
Соёл, спорт, аялал жуулчлалын яам
“Аялал жуулчлал-Ирээдүй” ТББ
Хамтран зохион байгуулагч: Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын 
ажиллагааны яам 
Нийслэлийн аялал жуулчлалын газар
Монголын аялал жуулчлалын холбоо 
Монголын зочид буудлуудын холбоо
Монголын хөтөч, тайлбарлагчдын холбоо

Эхлэх, дуусах цаг Үйл ажиллагааны чиглэл 
1-р хэсэг, 09.30 – 11.30 - Зочид буудал, гэст хаус жуулчны бааз, гэр кэмп
ресторан, зоогийн газар, үзвэр үйлчилгээ, бэлэг дурсгалын үйлдвэрлэл
2-р хэсэг, 12.00 – 14.00 - Тур оператор 
3-р хэсэг, 15.00 – 17.00 - Хөтөч, тайлбарлагчид

*** Та бүхэн өөрсдийн эрхэлдэг үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу доорх цагийн хуваариар хүрэлцэн ирнэ үү. Хурал цагтаа эхлэхийг анхааруулъя!

ТОО
0
0
0