ЧИНГИС ХААНЫ 15 ХӨШӨӨ СҮНДЭРЛЭНЭ.

Хятадын Гирин мужийн Сун Юань хотод Чингис хааны 22 метр өндөр хүрэл хөшөө сүндэрлэж байна. Хөшөөг Бээжин хотын “Жин тай” корпорацын хандивласан 160 тонн хүрлээр цутгасан аж. Буриад гаралтай Оросын уран бүтээлч, орчин үеийн урлагийн нэрт төлөөлөгч Даши Намдаков хөшөөний загварыг гаргасан гэнэ. Тус улс томоохон таван муждаа ирэх жил гэхэд Чингис хааны 15 хөшөөг босгохоор болсон байна. Аравыг нь Хятадын Засгийн газрын тусламжаар үлдсэнийг нь Бээжинд төвтэй “Дэлхийн цор ганц хүү” хэмээх академи болжээ.

ТОО
0
0
0