НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛИЙН ЖУРАМ ИНГЭЖ ӨӨРЧЛӨГДЖЭЭ

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журамд өөрчлөлт оруулсан байна. Энэ талаар Монголын ипотекийн корпорацийн албан эх сурвалжаас тодруулахад “Засгийн газар болон Монгол банкнаас зээлийн журамд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, найман хувийн зээлээр худалдан авах орон сууц нь шинээр ашиглалтад орсон байр бол метр квадрат нь 2.2 сая төгрөг, хуучин бол 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байх  өөрчлөлт орсон. Энэ журмын дагуу банкууд зээлээ олгож эхэлж байгаа” гэлээ.

Ийнхүү орон сууцны үнэд хязгаарлалт тогтоосноор зээлээ төлөөгүй иргэдийн орон сууцыг худалдан хохирлоо эргэн барагдуулахад тухайн байрны үнэ зах зээлийн ханшид нийцэх юм байна. Мөн жилийн найман хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр орон сууцны үнэ 20-30 хувиар нэмэгдсэн тул цаашид үнийг хазаарлахад нөлөө үзүүлнэ гэж албаныхан үзэж байгаа ажээ.

Хүүхдийн мөнгө, одонгийн мөнгийг хэвээр үлдээнэ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тус хуралдаанаар бүлгийн гишүүд Хүүхдийн мөнгө, Одонтой ээжүүдийн мөнгийг хуучнаар нь үлдээх ёстой гэж үзсэн байна. Мөн цалин, тэтгэвэр нэмэх эх үүсвэрийг олох ёстой гэж санал нэгджээ.

Засгийн газар Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор, хүүхэд нь 18 нас хүрсэн одонтой ээжид Одонгийн мөнгө олгохгүй байх, цалин, тэтгэврийг мөн нэмэхгүй байхаар болсон ч УИХ-ын төвшинд ийн өөрчлөгдөх болж байна.

 

ТОО
0
0
0