ЭРЭЭН ЯВАХ УРСГАЛ ТАТАРЧ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЖ ЭХЛЭВ

Жил бүрийн цагаан сараар иргэд БНХАУ-ын Эрээн хот руу явдаг. Гараас гар дамжин ирэх ижил буруу оймс, шилэн триконы тоо багасч, илүү соёлтой хэрэглээг дээдлэх болсон ч Эрээний бараа монголчуудын үндэсний баяр Цагаан сарыг тойрон эргэлдсэн хэвээр л байв. Хоёрхон хоногийн өмнө нэгэн танил маань урьдын адил Эрээн хотоос бараагаа татахаар явжээ. Гэтэл хамт явдаг ганзагын хэдэн нөхөд нь цөөрсөн байж. Учрыг лавлахад “Манайхан ярьж байгаад дотоодын бараанаасаа бөөндөж авахаар боллоо”, “Орос руу чанартай бараанд явцгаая” гэх хариуг хэлэв. Бид нийлж гурвуул урьдын адилаар Төмөр замын билетийн кассанд очиж, билетээ авч Эрээнийг зорилоо.


ЭРЭЭН ОРОХ ТАСАЛБАР ЗАРАГДАХ НЬ БАГАССАН-

Цагаан сарын өмнөх өдрүүдэд Эрээн явах хүмүүс ид бужигналддаг байсан. Гэтэл энэ удаад шинэхэн наймаачид харагдах нь битгий хэл 10-аас дээш жил Эрээнээс бараа татаж буй наймаачид ч тийшээ явах нь эрс цөөрчээ. Энэ талаар Төмөр замын галт тэрэгний лавлахаас тодруулахад “Бид жил болгон хэдэн хүн явж байна гэж тоолж судалдаггүй. Гэхдээ энэ жилийн хувьд яалт ч үгүй цөөрсөн. “2-3 жилийн өмнө их ачаалалтай байдаг байлаа. Тасалбар ч хурдан дуусдаг байсан. Харин энэ жил үнэхээр бага байгаа нь эрс мэдэгдэж байнаМагадгүй Орос руу визгүй болсонтой ч холбоотой байх. Өнгөрсөн жилийн энэ үед долоо хоног бүрийн даваа, баасан гаригт 20.00 цагаас Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд экспресс, мягмар, лхагва, бямба гаригт 20.00 цагаас 44 дүгээр галт тэрэг нэмэлтээр явуулж байлаа. Зун долоо, найм, өвөл арванхоёр, хоёрдугаар сард УБТЗ-аар үйлчлүүлэх иргэдийн тоо эрс нэмэгддэг байсан" гэв. Эрээн рүү явна гэж төлөвлөж, бүр илүү вагон бэлдсэн нь харин ч хасахдаа тулаад байгаа талаар тодруулахад тоймтой хариу өгсөнгүй. Галт тэрэгний буудал дээр үнэхээр цөөхөн хүн харагдаж байлаа.

Долоо хоног бүрийн даваа, баасан гаригт 20.00 цагаас Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд экспресс, мягмар, лхагва, бямба гаригт 20.00 цагаас 44 дүгээр галт тэрэг нэмэлтээр явуулж байгаа. Мөн олон улсын Улаанбаатар-Эрээний чиглэлд вагон явж байна. Зун долоо, найм, өвөл арванхоёр, хоёрдугаар сард УБТЗ-аар үйлчлүүлэх иргэдийн тоо эрс нэмэгддэг гэв. Эрээн рүү явна гэж төлөвлөж, бүр илүү вагон бэлдсэн нь харин ч хасахдаа тулаад байгаа талаар тодруулахад тоймтой хариу өгсөнгүй. Галт тэрэгний буудал дээр үнэхээр цөөхөн хүн харагдаж байлаа.

МОНГОЛЧУУД ИРЭХ НЬ ЭРС ЦӨӨРСӨН
Бараагаа татаж яваа танил маань байнга очдог Эрээний зээлийн хэдэн хоршоогоор орж урьдаас захисан бараануудаа авахаар болов. Үнэхээр ч сэлүүхэн байлаа. “Энэ жил бараа муу зарагдаж байна” гэсээр танил өвөрмонгол нь угтлаа. Тэрээр энд 16 жил ажилласан аж. Түүнийг Торгон гэдэг. Арилжаа наймаа хэр байгаа талаар лавлахад “Энэ жил ер муу байна. Тануусын арилжаа хэр байх юм. Би энд арилжаа хийгээд асар удаж байгаа атлаа ийм муу байхыг анх удаа үзэж байна. Урьд бол еэвэн сараас өмнө хамаг бараа бултаар дуусдаг байлаа. Одоо байжээ” хэмээв. Хамт явсан наймаачин маань бараагаа татчихаад, цагаан сарын бэлтгэл болгож хэдэн юм авах гэж байснаа эргэлзэж орхилоо. Үнэхээр ч эргэн тойрон эл хуль байв. Буцах замд ч бараагаа татаж яваа цөөхөн монгол таарсан юм.

ЦАГААН САРЫН БЭЛГЭЭ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЭЭСЭЭ АВАХЫГ ЭРМЭЛЗДЭГ БОЛЖЭЭ
Хотод ирээд бидний сайн мэдэх Бөмбөгөр худалдааны төвийг зорьж, арилжаа наймаа хэр байгааг сонирхлоо. Ихэнхи лангууны худалдагч нар орлого тааруу байгааг ам булаалдан дуулгав. Цагаан сарын худалдаа сайн ч иргэдийн хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тал дээр илүү нааштай байгаа талаар мөн ярьцгааж байлаа. Өөрсдөө ч мөн үндэсний үйлдвэрийн хүнс, бараа бүтээгдэхүүн сонгож бэлгэндээ өгөх болсон талаараа хэлэв. Зарим иргэдийн хувьд Орос руу явж бараа татаж буй аж. Орос руу визгүй болсон, бүтээгдэхүүн нь чанартай учраас Эрээний дуураймал, хулхи бараа сонгохоос илүүтэй дотоодын бараа бүтээгдэхүүнээ авахыг худалдан авагчид эрхэмлэх болсон сайхан мэдээ дуулгаж байлаа.


Recourse: Medee.mn

 

ТОО
0
0
0