БОГД ХАН УУЛАНД ТҮҮМЭР ГАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АЯЛАЖ ЗУГААЛАХЫГ ХОРИГЛОЛОО

 Энэ сарын 4-ний өдрийн 16.00 цагт Баянзүрх дүүргийн XI хороо, Богд уулын Төр хурахын аманд түймэр гарсан дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн 40 гаруй албан хаагч, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 20-иод ажилтан албан хаагчид  түймрийн голомтод 13-ны өдрийг хүртэл ажиллаж, цурамд оруулжээ.

Иймд “Богд хан уулын дархан цаазат газрын захиргаа”-ны дарга захирамж гаргаж, ирэх зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл Богд хан ууланд аялж зугаалахыг хориглосон байна.

ТОО
0
0
0