ХОЁР ДАХЬ САЛХИН СТАНЦ 2015 ОНД АШИГЛАЛТАНД ОРНО

 

index
Монголын анхны салхин цахилгаан станц Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт өнгөрсөн оны зургадугаар сард ашиглалтад орсон. Тэгвэл хоёр дахь цахилгаан станц  Дорноговь аймгийн Сайншанд сум орчимд байгуулагдах гэж байна. 52 мВт-ын хучин чадалтай, 120 сая ам.долларын өртөгтэй энэхүү станцыг 2015 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж, хамтран ажиллах талууд өчигдөр хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэв. Жилд 190 сая кВт/ц цэвэр эрчим хүчийг төвийн сүлжээнд нийлүүлэхээр төлөвлөж буй “Сайншанд салхин парк”-ийг байгуулснаар цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс бий болох 200 гаруй тоннтой тэнцэх нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулж, хоёр сая орчим шоо метр цэвэр ус, 50 мянга гаруй тонн нүүрс хэмнэх тооцоо гарчээ. Төслийн салхины нөөцийн судалгааг 2006 оноос хийсэн байна. Судалгаагаар салхины дундаж хурд 8.5 секунд байна гэж тогтоосон нь хангалттай нөөц гэнэ.

62 улсад сэргээгдэх эрчим хүчний үйл ажиллагаа явуулдаг “Ферростаал” компани төсөл хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй оролцож, “Сайншанд салхин парк” компани болон гадаадын хөрөнгө оруулагч, дотоодын компанийн хамтын ажиллагааны тусламжтайгаар бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх юм байна. Энэ ажилд 500 гаруй хүн оролцохоос дийлэнх нь монголчууд байх гэнэ. 85 метр өндөр, 40 метр урт турбинийг эрчим хүчний шилдэг технологи нэвтрүүлэгч АНУ-ын “General electric” компани нийлүүлэхээр хэлэлцээр хийсэн аж.

“Сайншанд салхин парк” компанийн гүйцэтгэх захирал РДавааням “Энэхүү паркийг байгуулснаар жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээтэй тэнцэх эрчим хуч үйлдвэрлэнэ. Энэ парк нь Чойр-Айраг- Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 110 кВ-ын дэд станцын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулах нэг эх үүсвэр болно. Цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлбэл Сайншандын аж үйлдвэрийн парк, Ца- гаан суварга, Оюутолгойн уурхай гэхчилэн томоохон хэрэглэгчдэд эрчим хүч нийлүүлж, урд, хойд хөршөөс импортлох цахилгааны хэрэглээг бууруулах зорилт тавин ажиллана” гэлээ.

Яг ийм салхин цахилгаан станц барих зургаан төсөл байгаа аж.

Эх сурвалж 24tsag.mn

ТОО
0
0
0