БҮХНИЙГ ФРОНТОД БҮГДИЙГ ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ ҮЗЭСГЭЛЭН ГАРНА.

 Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний түүхийн музей, Монгол Цэргийн музей хамтран зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 22-нд болж, тавдугаар сарын 22 хүртэл үргэлжлэх юм. Үзэсгэлэнд дайны хүнд цаг үед Зөвлөлт Холбоот Улсад Монгол Улсаас үзүүлж байсан хандив тусламжийг архивын баримт бичиг, баримтат кино, гэрэл зураг зэрэг 100 гаруй үзмэрээр баримтжуулан толилуулах аж.
Гуравдугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины захирамжаар батлагдсан “1941-1945 оны Аугаа эх орны дайны ялалтын 70 жил” ойн медалийг Монголын 365 ахмад дайчдад гардуулсан билээ. “1941-1945 оны Аугаа эх орны дайны ялалтын 70 жил” ойн медальт Монголын ахмад дайчин, эх орны дайны ахмад дайчин Э.Лувсанбалдангийн одон тэмдэг, хувцас хэрэглэлийг уг үзэсгэлэнд байрлуулж, түүний дурсамж, хүндэтгэлийн үгийг хүргэх юм.
Энэ үзэсгэлэн архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXI дүгээр хуралдааны хүрээнд зохион байгуулах ажлын нэг

ТОО
0
0
0