ӨНӨӨДӨР НҮҮДЛИЙН ШУВУУДЫН ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Монгол орон Ази, Баруун Ази, Төв Ази, Зүүн өмнөд Азийн нүүдлийн шуувуудын замуудын уулзварын цэг дээр байрладаг учир Монгол орныг дэлхийн нүүдлийн шувуудын эх нутаг гэж хэлж болох юм. Нүүдлийн шувууд хаана л тохь тухтай амьдрах, хооллох орчинтой газар байна, тийшээ нүүдэллэн амьдардаг билээ. Манай орны хувьд жилийн 4 улиралтай учир хавар, зун, намрын улиралд шувууд ирж, үр төлөө гаргаж, өд сөд нь төлжсөний дараа хүйтний улирал эхлэхэд эргэн Непал, Энэтхэг зэрэг халуун орон руу нүүдэллэдэг бөгөөд ингэж нүүдэллэхдээ шувууны төрөл бүрийн өвчин тусах, эрчим хүчинд цохиулах зэргээр осолдож эндэх тохиолдол байдаг. Тиймээс энэ жил эрчим хүчийг шувуудад ээлтэй байлгая уриан дор тэмдэглэж байна. Нүүдлийн шувуудын дотроос идлэг шонхор, сар зэрэг махчин шувууд тогонд цохиулах явдал их байдаг. 

ТОО
0
0
0