СОЛОНГОСЧУУД ӨМНӨГОВЬД МОД ТАРЬЖ БАЙНА.

 Энэ сарын 8, 9-ний өдрүүдэд БНСУ-ын Ойн үйлчилгээний албаны ажилтнууд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод мод тарихаар хүрэлцэн очжээ. Тус алба 2007 онд Монгол улсын Байгаль орчны яамтай хамтран ажиллах гэрээ байгуулж, ирэх 2016 он дуустал цөлжилт эрчимтэй явагдаж буй орон  нутгийн 3000 га талбайд мод тарихаар болсон байна.

Өнөөдрийн байдлаар 1946 га талбайд мод тарьсан ба энэ удаагийн мод тарих ажилд Солонгос улсын Их Хурлын таван гишүүн болон бусад ажилтнууд оролцжээ. Монгол улсын талаас БОНХАЖЯ-ны холбогдох ажилтнууд, Их Хурлын гишүүд болон орон нутгийн иргэд оролцох юм байна.

ТОО
0
0
0