ДЭЛХИЙД ӨВ СОЁЛОО ТУНХАГЛАСАН "ХӨСӨГТӨН" ХАМТЛАГ

 "Asia's Got Talent" шоу нэвтрүүлэгт эх орынхоо нэрийг өндөрт гаргаж “Хөсөгтөн” хамтлаг шийдвэрлэх мөчид хоёрдугаар байр эзэллээ."Хөсөгтөн" хамтлагийн гишүүд албан ёсны фейсбүүк хуудсаараа дамжуулан "Азийн авьяастангууд шоунд хоёрдугаар байр эзэллээ. Биднийг дэмжиж байсан гэр бүл, найз, нөхөд, бүх хүмүүстээ баярлалаа. Энэ бол бидний эхлэл юм шүү" гэв.

Дэлхийд өв соёлоо тунхагласан морин хуурч, хөөмийч В.Батзориг, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийчин Г.Адъяадорж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, их хуурч, хөөмийч Д.Ариунболд, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар нартаа Монголынхоо нийт ард түмний өмнөөс баярласнаа илэрхийлж улам их амжилтыг хүсэн ерөөе.
"Asia's Got Talent" шоуны шийдвэрлэхийн өмнөх тэр агшинд эх хэлээрээ Монголын ард түмэндээ хандаж хэлсэн тэр мөч яах аргагүй бахармаар байлаа. Та бүхэндээ дахин, дахин баярлалаа."Asia's Got Talent" шоуны шийдвэрлэхийн өмнөх тэр агшинд эх хэлээрээ Монголын ард түмэндээ хандаж хэлсэн тэр мөч яах аргагүй бахармаар байлаа. Та бүхэндээ дахин, дахин баярлалаа.

ТОО
0
0
0