АЛТАНБУЛАГИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газарт энэ сарын 8-ны өдөр ой, хээрийн түймэр гарсан. Түймрийг унтраахаар онцгой байдлын газрын 64 албан хаагч, зургаан автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, нэг автомашин, Хилийн 0243 дугаар ангийн 18 албан хаагч, нэг автомашин, орон нутгийн 88 иргэн, долоон автомашин, хоёр мотоцикль, нийт 194 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хөрсний хуурайшилт ихтэй энэ үед иргэдийг түймрийн аюулаас сэрэмжилж, анхаарал сэрэмжтэй байхыг онцгой байдлын байгууллага анхааруулж байна.


Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=62947

ТОО
0
0
0