ЭНЭ САРЫН 27-НД БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫГ ТАХИНА

 Бурхан Халдун хайрханы Төрийн тахилгыг энэ сарын 26,27-нд хийх шийдвэрийг Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргажээ. 

Өмнөх жилүүдийнхээс ялгаатай нь энэ жил эрт дээр үеэс улбаатай тахилгын зан үйлийг сэргээж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад мэдээллээ.

Тахилгын ёслолын өмнөх өдөр буюу 26-нд Долоон бурханы тахилгыг хийх юм байна.Тахилгад оролцох иргэд Бурхан Халдун хайрханы бараа нь харагдах газар буюу Хэрлэнгийн дээд цагаан арлын Алтан Үлдийн овоон дээр хийх гэнэ. Энэ нь Бурхан Халдун уулнаас 40 орчим км-ийн наана оршдог газар юм.Ингэхдээ тус газарт LED дэлгэц байрлуулан Бурхан Халдуны тахилгын үйл явцыг цугласан олонд UBS телевиз шууд дамжуулан хүргэх ажээ. Иргэд тахилга, тайлга хоёрын ялгааг тэр бүр сайн мэддэггүй. Тэгвэл тахилга гэдэг нь уул, хайрхандаа хүндэтгэл үзүүлэхийг хэлдэг бол тайлга нь тахилга хийсний дараа түмэн олныг цэнгүүлэхийг хэлдэг юм байна. Тайлгыг мөн адил Хэрлэнгийн дээд цагаан арлын Алтан Үлдийн овоо хэмээх газар хийх ажээ.Өмнөх жилүүдэд Бурхан Халдун хайрханыг тахих нэрийдлээр байгаль орчноо бохирдуулаад орхих явдал багагүй гардаг байсан учир энэ жилээс ийн зохион байгуулахаар болсон аж. 2013 оны Засгийн газрын тогтоолоор Бурхан Халдун уулыг Монгол түмний бахархалт хайрхан болгож, 1995 оноос эхлэн орчин үеийн ёс заншлаар тахиж ирсэн түүхтэй билээ.Бурхан Халдун хайрханы Төрийн тахилгыг энэ сарын 26,27-нд хийх шийдвэрийг Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргажээ. Өмнөх жилүүдийнхээс ялгаатай нь энэ жил эрт дээр үеэс улбаатай тахилгын зан үйлийг сэргээж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад мэдээллээ.ахилгын ёслолын өмнөх өдөр буюу 26-нд Долоон бурханы тахилгыг хийх юм байна.Тахилгад оролцох иргэд Бурхан Халдун хайрханы бараа нь харагдах газар буюу Хэрлэнгийн дээд цагаан арлын Алтан Үлдийн овоон дээр хийх гэнэ. Энэ нь Бурхан Халдун уулнаас 40 орчим км-ийн наана оршдог газар юм.

Ингэхдээ тус газарт LED дэлгэц байрлуулан Бурхан Халдуны тахилгын үйл явцыг цугласан олонд UBS телевиз шууд дамжуулан хүргэх ажээ. Иргэд тахилга, тайлга хоёрын ялгааг тэр бүр сайн мэддэггүй. Тэгвэл тахилга гэдэг нь уул, хайрхандаа хүндэтгэл үзүүлэхийг хэлдэг бол тайлга нь тахилга хийсний дараа түмэн олныг цэнгүүлэхийг хэлдэг юм байна. Тайлгыг мөн адил Хэрлэнгийн дээд цагаан арлын Алтан Үлдийн овоо хэмээх газар хийх ажээ.Өмнөх жилүүдэд Бурхан Халдун хайрханыг тахих нэрийдлээр байгаль орчноо бохирдуулаад орхих явдал багагүй гардаг байсан учир энэ жилээс ийн зохион байгуулахаар болсон аж. 2013 оны Засгийн газрын тогтоолоор Бурхан Халдун уулыг Монгол түмний бахархалт хайрхан болгож, 1995 оноос эхлэн орчин үеийн ёс заншлаар тахиж ирсэн түүхтэй билээ.

ТОО
0
0
0