ГОЛЫН УСАНД ОСОЛДОЖ АМЬ НАСАА АЛДАХААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Урин дулааны улирал аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэлээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар голын усанд автомашинтайгаа суусан-5, живсэн-2, мөс цөмөрсөн-2, шаварт суусан-1, усанд осолдож амь насаа алдсан нэг дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Тухайлбал өчигдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын гүүрийн доор Туул голд хүн осолдсон гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлэг Туул голд 8 метрийн гүнд шумбалт хийж Баянхонгор аймгийн харъяат 31 настай, эрэгтэйн цогцсыг олж гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр Туул голд завьт эргүүл ажилладаг. Ингэснээр сүүлийн жилүүдэд нийслэлд усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо буурсан үр дүнтэй байгаа юм. Энэ жилийн тухайд зуны гурван сар Гачууртын хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртлэх Туул голд завьт эргүүл үүрэг гүйцэтгэж иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.


Эх сурвалж: www.medee.mn

ТОО
0
0
0