БАГА ГАЗРЫН ЧУЛУУНД ОЛОН УЛСЫН МАРАФОН БОЛНО

 Энэ сарын 19-нөөс 21-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг Бага газрын чулуунд олон улсын марафон гүйлт болох юм байна. Хонконгийн “Action Asia Events” байгууллага энэхүү марафоныг зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн сард төлөөлөгчид нь ирж газар нутгийн байршил тогтоцыг судлан, Бага газрын чулууг сонгожээ.

Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээлснээр, энэхүү марафонд Хонконг, Сингапур, Тайвань, Япон АНУ, Австрали зэрэг улсаас 150 гаруй тамирчин хүрэлцэн ирэх аж. Тамирчид 120 км бартаат замд гурван өдрийн турш гүйх юм байна. Хонконгийн “Action Asia Events” байгууллага нь 1998 оноос хойш олон улсын марафоныг зохион байгуулж ирсэн бөгөөд урьд нь ч Монгол улсыг сонгож байжээ.

ТОО
0
0
0