ТУР ОПЕРАТОР КОМПАНИУДАД ХҮЙ ДОЛООН ХУДАГ-УБ ХОТЫН ХООРОНД ЯВАХ ЖУУЛЧДАА ТҮРГЭН ШУУРХАЙ, ЦЭВЭР ТОХИЛОГ “РЭЙЛБУС”-ААР ЗОРЧУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

 Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын авто зогсоолоор ашиглагдаж байсан газрууд ихээр барилгажсан учир энэ жил наадмын автомашины Ж зөвшөөрлийн тоо ихээр багасна. Наадамчдад зориулан 7-р сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос Хүй долоон худаг чиглэлд “Рэйлбус”, Давааны өртөөний төмөр замын буудлаас морь барианы газар хүртэл том оврын 5 автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. Баярын өдрүүдэд нийтийн тээвэрт 811 тээврийн хэрэгсэл түүний дотор Монголд анх удаагаа нэвтэрч буй угсраа автобус мөн үйлчилнэ. Тур оператор компаниудад Хүй долоон худаг-УБ хотын хооронд явах жуулчдаа түргэн шуурхай, цэвэр тохилог “Рэйлбус”-аар зорчуулахыг уриалж байна.


ТОО
0
0
0