НАЙРСАГ УЛААНБААТАР "UB DANCE FESTIVAL" ӨНӨӨДӨР ЧИНГИСИЙН ТАЛБАЙД 19:00 ЦАГТ НЭЭЛТЭЭ ХИЙХ ГЭЖ БАЙНА.

 Найрсаг УЛААНБААТАР хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа UB DANCE FESTIVAL нь анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд доорх ач холбогдолыг агуулна:
1. Орчин үеийн хотын соёлыг дэмжих, түгээх, сурталчилах
2. Орчин үеийн бүжгийн урлагийг сурталчилах, хөгжлийг дэмжих, орчин үеийн бүжгийн хамтлагуудыг олон нийтэд таниулах 
3. Жуулчдад Улаанбаатар хотын соёлыг сурталчилах зорилготой арга хэмжээ юм.
UB DANCE FESTIVAL нь орчин үеийн чөлөөт бүжгийн төрөл болох рэп бүжиг, хип хоп бүжиг, брэк бүжиг, гудамжны бүжиг, електро бүжгийн төрлүүдээр тэмцээн уралдаан хэлбэрээр зохион явагдана.

Тус арга хэмжээнд бүх насны орчин үеийн чөлөөт бүжгийн хамтлагууд оролцоход нээлттэй бөгөөд 2-20 хүний бүрэлдэхүүнтэй нийт 40 баг оролцоно. 
Урьдчилсан шалгаруулалт 2015 оны 6-р сарын 20 ны өдөр 10 цагаас Улаанбаатар чуулгийн зааланд зохион байгуулагдана.
ШАГНАЛЫН САН 
1-Р БАЙР 
6.000.000 ТӨГРӨГ /Олон Улсын Бүжгийн Байгууллага IDO-гийн тэмцээнд орох эрх/
2-Р БАЙР 
4.000.000 ТӨГРӨГ
3-Р БАЙР 
2.000.000 ТӨГРӨГ
ТУСГАЙ БАЙР 2 БАГ ТУС БҮР 500.000 ТӨГРӨГ
ШАГНАЛЫН САН НИЙТ: 13.000.000 ТӨГРӨГ
Дэлгэрэнгүй мэдээллийг: Y&R Mongolia ХХК-ны 70111357, 88055745 утас болон • http:// facebook.com/ubdancefestival хаягаар авна уу..

ТОО
0
0
0