АЯЛАЛД ГАЗРЫН ЗУРАГ ХЭРЭГТЭЙ.

Дотооддоо болон гадаад улс орон руу аялан явахад сайн чанарын газрын зураг зайлшгүй хэрэг болно. Хэдийгээр таны аялж буй газар урьд өмнө нь явж байсан танил болсон газар хэдий ч байгалийн элдэв үзэгдэл, замын эвдрэл гэх мэт урьдчилан тооцоолоогүй тохиолдлоос замаасаа гарах, төөрөх тохиолдол гардаг. Газрын зураг ашиглахын тулд дараах зүйлсийг мэдэж байх хэрэгтэй. Хэмжээг нь ихэвчлэн газрын зургийн аль нэг өнцөгт тоогоор тэмдэглэсэн байдаг ба 1 : 100000 гэсэн масштабтай байвал энэ нь 1см-т 100000 см буюу 1 км газрыг багтаан зурсан гэсэн утгыг илэрхийлнэ. Масштабын тоо хэдийчинээ бага байна, төдий чинээ нарийн тодорхой зураг байна. Масштабыг газрын зураг дээр 2 цэгийн хоорондох зайг олоход ашиглана. Гэхдээ газрын гадаргыг хавтгай дээр буулгасан байдаг тул өндөрлөг газарт бодит хэмжээнээс зөрсөн тоо гардаг болохыг анхаарах хэрэгтэй. Энэ тохиолдолд газрын гадаргын өндрийг далайн төвшинтэй харьцуулан диаграммыг ашиглах нь илүү бодитой тоо гарахад тусална.

ТОО
0
0
0