ШИНЭ ТОРГОНЫ ЗАМ

БНХАУ нь ОХУ-тай дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлж, “Торгоны шинэ зам” хэмээх эдийн засгийн бүсийн бодлого хэрэгжүүлэх зорилт тавьж амжилттай урагшлуулаад дуусах шатандаа орчихсон байна. Энэхүү Торгоны шинэ замыг Хятадын удирдагч Си Зинь Пин санаачилсан ба түүхэн ач холбогдол бүхий замын сүлжээг сэргээх ажил “Баруун Европ-Баруун Хятад” (Western Europe - Western China)  нэрийн дор хэрэгжиж, БНХАУ-ын Европтой хийх худалдааг улам өргөжүүлэх алсын зорилгыг дэвшүүлжээ. Бүтээн байгуулалтын ажил 2016 онд бүрэн дуусгавар болно.


“Баруун Европ-Баруун Хятад” замын төсөл нь 8445км урт “Евро-Азийн авто зам” байгуулж эхэлсэн ба Казахстаны хил дагуу 2787 км урт юм.

Саяхан Казахстан улс Каспийн тэнгис хүртэл төмөр зам тавьсан ба Хятадын Лянь юүн ган гармаас эх авч Казахстанаар дамжин мянга мянган чингэлэг ачаа Европын орнууд руу нэвтэрч байна. Хятад, Казакстан хоёр улсын ачаа тээврийн хамтын ажиллагаа гүнзгийрч тээврийн хэмжээ жилд 20 сая чингэлэгт хүрнэ хэмээн хоёр улсын удирдагчид нь мэдэгдэж байна. Түүний дараа хийгдэж буй энэхүү автозам нь Хятад, Казахстан, Оросын 10 гаруй хотыг дайран өнгөрнө.  Замын төсөл нь нийт 7.5 тэрбум долларын өртөгтэй бөгөөд Дэлхийн банк Казахстан улсад энэхүү зам барихад зориулж 2 тэрбум долларыг олгожээ. Зээлийн хөрөнгөөр Кызылордины хэсгээс Актюбин муж, Чимкет хүртэл 1000км автозам барьж дуусгаж байна.  Зам цааш үргэлжилж ОХУ-ын Оренбург, Казань, Санкт-Петрбург хотуудыг дайрна. Энэхүү замаар Хятад төдийгүй Азийн бусад орон Европод гарах оновчтой гарц болох аж. Тус замын төсөл 2008 оноос эхлэн яригдаж ОХУ, Казахстаны хил орчмын нутгийн 5 удаагийн форумын үеэр гарын үсгүүд зурагдсанаар хэрэгжиж эхэлсэн түүхтэй.

Дундад Азийн Казакстан, Таджикстан, Киргизстан зэрэг орнуудад БНХАУ нь ашигт малтмалын олон тооны ордуудыг эзэмшдэг бөгөөд энэхүү шинэ Торгоны замыг сэргээснээр ашигт малтмалыг өөрийн нутаг руу татах, боловсруулаад буцааж тээвэрлэн Европын орнууд руу гаргах боломжийг бүрдүүлж байгаа аж. 2009 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вен Зя Бао “Давосын чуулга уулзалт” дээр “Шинжлэх ухааны шинэчлэл нь “Хятадад үйлдвэрлэв” гэснийг “Хятадад бүтээв” гэсэн ойлголт руу шилжихэд гол үүрэг гүйцэтгэнэ” хэмээн мэдэгдсэн байдаг.

ТОО
0
0
0