ҮЛЭГ ГҮРВЭЛ ХҮЙТЭН ЦУСТ АМЬТАН УУ, ДУЛААН ЦУСТ АМЬТАН УУ?

Олон судлаачид үлэг гүрвэлийг мөлхөгч амьтан байсан учир яах аргагүй хүйтэн цуст амьтан болно хэмээн үздэг бол өөр хэсэг судлаачид үлэг гүрвэл нь хөхтөн амьтантай олон талаар төстэй учраас дулаан цуст амьтан болно хэмээн үздэг байна. Үлэг гүрвэлийн араг яс нь өнөөгийн шувуу, хөхтөн амьтантай адилхан дээд хэсэгтээ маш олон нарийн гуурстай бөгөөд энэ нь тогтмол хэвийн дулаантай амьтадын бодисын солилцоо түргэн зуурын шинжтэй үйлдэлтэй болохыг гэрчилдэг байна. Хүйтэн цустай амьтны энергийн өөрчлөлт солигдох хурд маш бага байдаг болохоор араг ясан дээрх нарийн гуурс харьцангуй бага байдаг ажээ. Хүйтэн цуст амьтадын өсөлт алгуур удаан байдаг учраас араг ясан дээрх модны цагираг шиг өсөлтийн цагираг гардаг байна. Харин үлэг гүрвэлийн ясан дээр өсөлтийн цагираг тойрог байдаггүй байна. Гэвч яст мэлхий, матар зэрэг хүйтэн цуст том амьтад араг ясан дээрээ нэлээд олон гуурстай, харин зарим жижиг хөхтөн араг ясан дээрээ тийм олон гуурсгүй байдаг нь тогтмол хэвийн дулаантай болон хүйтэн цуст амьтадыг ялгах үзүүлэлт тэмдэг болж чадахгүйг харуулдаг байна.


Хэвийн дулаантай амьтадын дийлэнх нь босоо явж чаддаг. Хүйтэн цуст мөлхөгч амьтадын дөрвөн мөч нь биеийнх нь хоёр талд байдаг болохоор зөвхөн мөлхөж урагшилдаг байхад үлэг гүрвэл нь дөрвөн мөчөөрөө биеэ өргөж, тэр ч бүү хэл хойд мөч дээрээ тогтон босоо явж чаддаг болохоор үлэг гүрвэл нь тогтмол хэвийн цустай амьтанд хамаарна.  Тогтмол хэвийн дулаантай амьтад цөм үйл хөдлөлийн маш өндөр чадвартай, зарим жижиг үлэг гүрвэл гавшгай хөдөлгөөнтэй, үсэрч гүйх нь хурдан түргэн, сайн гүйдэг шувууны төрөл болон хөхтний төрөлтэй ялгаагүй адилхан байдаг. Урт нарийхан мөчний яс нь хөдөлж явахад эвтэйхэн, тохой, бугуй, өвдөг, шагайны үе болон хөндий араг яс, зарим үлэг гүрвэлийн том сарвуу хийгээд тэнцүүлж байдаг том сүүл зэрэг нь үлэг гүрвэлийн хөдөлгөөн гавшгай хурдан байсныг харуулдаг. Гэвч жижиг гүрвэл мэтийн хүйтэн цуст амьтад гүйхдээ маш хурдан байдаг болохоор гүйхдээ шаламгай амьтан заавал тогтмол хэвийн дулаантай байх албагүй гэж үздэг судлаачид байдаг.


Биеийн хэмжээ ижил дулаан цуст ба хүйтэн цуст амьтадын идэшний хэмжээ өөр ажээ. 150кг жинтэй матараас 150кг жинтэй бар илүү их хоол иддэг байна. Үлэг гүрвэлүүдийг судалж үзэхэд махан идэштэнгүүд харьцангуй бага иддэг байжээ.  Харин бусдыг барьж иддэг нь тогтмол хэвийн дулаантай амьтадтай харьцангуй ойролцоо болох нь илт байна. Үүнээс үзвэл, зарим цөөхөн хэсэг нь тогтмол хэвийн дулаантай байжээ.

 

Туйлын бүсээс үлэг гүрвэлийн чулуужсан яс олдсон нь үлэг гүрвэл бол тогтмол хэвийн дулаантай амьтан гэдгийг гэрчилдэг. Хүйтэн цуст амьтад яагаад ч туйлын бүсэд амьдарч чадахгүй аж. Цагаан баавгай, оцон шувуу зэрэг нь тогтмол дулаан цуст амьтад юм. Аляскийн үржилгүй нутгаас хүртэл цэрдийн галавын үлэг гүрвэл олдсоноос үзвэл үлэг гүрвэлүүд нь туйлын тойрог дотор амьдарч байсан тогтмол хэвийн дулаантай амьтан болохыг нотолж байгаа аж. Үлэг гүрвэлүүд боловсронгуй зажлуурын системтэй, шүд, түүш, толгой зэрэг нь идшээ цаг тухайд нь нунтаглаж чаддаг, тэжээллэг хүнсийг бүрэн шингээж авч чаддаг байсан нь тогтоогдсон байна.


Хэдэн сая жилийн түүхэнд олон төрлийн үлэг гүрвэл хуурай газрыг эзлээд газар дэлхийн эзэрхэгч болжээ. Дунд эриний сүүл үе буюу 65 сая жилийн өмнө үлэг гүрвэлүүд бүгд мөхсөн бөгөөд газар дэлхий дээрх амьтадын төрөл бараг 70% нь хамт устаж мөхжээ. Энэхүү мөхөл нь хүн төрөлхтөнд оньсого болон үлдсэн байна. 1979 онд Америкийн биологич эрдэмтэн Луис Арварес нь Италиас олдсон 65 сая жилийн өмнөх хурдас хадыг үндэслэн мөргөлдсөн гэдэг номлолыг гаргасан байна. Нэгэн гадаад тэнгэрийн эрхэс газар дэлхийг мөргөсний дараа үлдсэн хэлтэрхийнүүд байна гэж үзжээ. Мөргөсөн тэнгэрийн эрхсийн голч нь 10км бөгөөд мөргөлдөх үед асар их эрчим ялгаруулж хэдэн зуун метр өндөр тоос шороо босгосон аж.  Тэрхүү тоосонцор нарны гэрлийг удтал хааснаас үүдэн агаарын дулаан буурч, гэрлийн үйлчилгээ тасарснаар үлэг гүрвэл болон асар их био организм сөнөж мөхөхөд хүрсэн гэж дүгнэжээ.


Мөн дэлхий дээрх амьтны мөхөл 26 сая жилийн мөчлөгтэй байсан гэж үзжээ. Нарны нууцлаг дагуул од болох Нимсис /Өст од/ 26 сая жил тутамд нарны системийн гадна хүрээгээр өнгөрч, түүний татах хүчинд өртсөн дэлхийн ван гаднах тойрог зам дээр ойролцоогоор 1 тэрбум сүүлт одноос бүрдсэн одны мананцар нарны систем рүү орж ирээд маш олон сүүлт од газар дэлхийг мөргөж амьтадын төрөл зүйл мөхөх аюул гамшгийг үүсгэдэг гэж үзсэн байна.


Цаг уурын өөрчлөлтөөс болсон гэж үздэг судлаачид бас бий. Газар дэлхий дээр маш хүчтэй газар хөдлөлт явагдаж арвин их нам дор газар өндөр уул нуруу болон өөрчлөгдөж, түүнийг дагалдаад цаг уурт асар их өөрчлөлт гарсан. Мөнгөн гүйлс, нарс, майлс зэрэг шилмүүст ургамал давамгайлж бүрхүүл үрт ургамлаар солигдсон нь үлэг гүрвэлүүдэд идэш хоолны эрсдэл авчирсан. Эхлээд өвсөн идэшт гүрвэлүүд хоол идэшний дутагдалд орж, түүнийг даган махан идэштэнгүүд хоолгүй болсон. Үлэг гүрвэлүүд шинэ нөхцөлд дасаж чадалгүй эцэстээ устаж үгүй болсон гэж үзжээ.


Зарим эрдэмтэд үлэг гүрвэлүүдийг идэш хоолондоо хордож устсан гэдэг байна. Тэдний иддэг оймын зүйл, төмөрсөг мод, мөнгөн гүйлс, нарсан майлс зэрэг нь цөм цэцэглэдэггүй ургамал бөгөөд хожим цэцэгт ургамал бий болсноор тэдгээр цэцэгт ургамал органик шүлтийг агуулсан байдаг нь маш хортой чанартай байсан. Үлэг гүрвэл нь идэмхий гайхал бөгөөд асар их иддэг болохоор үлэг гүрвэлийн нийтлэг сүрэг “хордож” үхсэн байх гэсэн таамаглалыг ч дэвшүүлсэн юм.

ТОО
0
0
0