ШОРГООЛЖ ХООЛЛОХ НЬ ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ БУЯН.

Шоргоолжинд элсэн чихэр, эсвэл мах өгдөггүй ажээ. Халуунд элсэн чихэр хайлаад шоргоолжны биед наалдаад хатчихдаг бөгөөд удалгүй элсэн чихэр наалдсан шоргоолжнууд чихэрний амтанд бие биенийгээ хэмлээд идчихдэг ажээ.

Шоргоолжинд арвайн гурил шар тостой багсраад өгөх ба хооллохдоо гараа хүртэл цэвэрлээд улам олон болж үржээрэй гэж сайхан зүйл бодож хооллодог


Домгоор бол, Буддын хийдэд нэгэн лам шинээр шавилан суужээ. Тэрээр анх ирсэн өдрөөсөө эхлэн ихэд хичээнгүй, багшийнхаа зааж сургасан болгоныг их хурдан сайн сурдаг гайхалтай шавь байжээ. Нэгэн өдөр багш нь энэ шавь маань ирээдүйд их юм дуулгах сайн шавь болж магадгүй байна гэж бодоод сонирхолдоо хөтлөгдөн ирээдүйн зурлагыг нь зурж үзтэл яг 7 хоногийн дараа үхэхээр төлөгт буужээ. Багш лам нь ихэд гайхан өөр нэг багшид дуулгаад тэрхүү багшаар зурхайг нь зуруулж үзтэл бас л адилхан 7 хоногийн дараа үхэхээр буусан байна. Тийнхүү 2 багшийн зурлага яг адилхан гарсан учир үүнээс гэтлэх арга чарга юу байна хэмээн үзсэний эцэст бүхэл бүтэн тосгоны хүн амын хэмжээтэй хүмүүсийг цадтал хооллож, хүнс өгвөл тэрхүү буяны шимээр амь хэлтэрч болох юм гэж үзжээ. Гэвч тийм их хоол хүнс хаанаас олох билээ юу ч гэсэн үхэхээс нь өмнө эцэг эхтэй нь уулзуулж ирүүлэхээр шийдээд 2 багш нь шавиа дуудаж замдаа идэх хүнс баглаж өгөөд, аав ээжид нь бас зориулж юм бэлдэж өгөөд мордуулахдаа нэгэн зүйлийг сайтар захин хэлэв. “Чи гэрийнхэндээ эдгээр зүйлсийг өгчихөөд яг 6 хоногийн дараа ирээрэй, нэг ч өдөр хоцорч болохгүй шүү” гэж сануулан сануулан захин захисаар явуулжээ. Нөгөөх шавь нь яг 6 хоногийн дараа иргэн ирж гэнэ. Хоёр багш нь 7 дахь өдөр буюу маргааш нь шавиа нэгэн өрөөний голд суулган дээрээс нь унах, дэргэд нь садаа болох бүхнийг холдуулаад хоосон өрөө болгож, үхэх шалтгаан нөхцөлүүдийг нь хааж өдөржин ажиглан суутал юу ч болсонгүй маргаашийн өдөр болжээ. Хоёр багш нь гайхан шавиасаа асуужээ. “Чи өнгөрсөн 6 хоногт юу хийснээ нэгбүрчлэн ярь” гэв. Шавь нь багш нартаа “би гэртээ очоогүй. 6 хоног авч явсан хүнсээрээ ууланд хонож шоргоолж хооллоод ирсэн” гэжээ. Ийнхүү шоргоолж хооллох нь бүхэл бүтэн тосгоны хүн амыг хооллосонтой ижил их буян хураадаг ажээ. Буруу хооллосон хүмүүс бүтэн тосгоны хүн амыг үгүй хийж байгаатай адил болох бөгөөд тэр нь үе дамнасан нүгэл болох ажээ.

ТОО
0
0
0