ТӨСЛИЙН ЗУУХ БУЮУ ДЭЭРЭЭСЭЭ НОЦОЛТТОЙ ЗУУХАНД ГАЛ ТҮЛЭХ

Төслийн зуух нь шинэ төрлийн зуух бөгөөд ноцолт нь энгийн зуухтай харьцуулахад өөр зарчимаар ажилладаг тул заавар оруулав.


1. Яндангийн хавхлаг буюу дулаан баригч. Зүүн тийш нээгдэж баруун тийш хаагдана (хагас хааж болно). Гал ноцож цогшсон үед хааж дулааныг барина.

                                         Галд ноцож байх үе буюу бүрэн шатаагүй үед хаахыг хориглоно.

2. Харах болон агаарын урсгал нэвтрүүлэх хэсэг. Зураг дээр харагдаж байгаа тагаар мод, нүүрс болон бусад төрлийн зүйл хийхийг хориглоно. Зөвхөн галын ноцолтыг харахад зориулагдсан таг юм. Таган дээр харагдаж буй нээх/хаах зориулалттай жижиг бариул бий, энэ нь галыг асаах үед онгорхой байлгаж агаарыг чөлөөтэй нэвтрүүлэхэд зориулагдсан бөгөөд галыг ноцсон үед хааж шаталтыг удаашруулна

3. Үнс авахад зориулагдсан бариул ба үнс дүүрсэн үед доош татаж үнсийг буулгана. Зуухан дотор цогтой болон дутуу шаталттай байгаа үед үнсийг буулгахыг хориглоно. Нүүрс/мод бүрэн шатаж дууссан үед буулгана.

4. Үнс авах таг. Дээр дурдсан аюулгүйн зааварчилагааг баримтлаж үнсийг авах бөгөөд гал түлэх болгонд үнсийг авна. Мөн дээр нь хоёр тийш нээж/хаах зориулалттай таг байх бөгөөд уг тагийг гал түлэх үед нээж агаар нэвтрүүлэх зориулалттай юм. Гал ноцсон үед 1,2,4 дэх хавхлагуудыг хааж дулааныг барина.

 

Гал түлэх заавар

Галыг түлэхдээ нүүрстэй болон дан модоор гэсэн хоёр янзаар түлж болно (өөр шатамхай материал түлэхийг хориглоно).

1. Зууханд дотрох бүх үнсийг цэвэрлэж үлдэгдэлгүй болгоно.

2. Нүүрсийг хамгийн ихдээ зуухны нийт зайн 60% хүртэл хийж болох ба үүнээс их хийвэл хэт халах аюултай. Нүүрсээ аль болох жижиг хэмжээтэйг сонгож хийх хэрэгтэй ба хэт том эсвэл хэт нунтаг байх нь зуухны бүрэн шаталтанд нөлөөлөх юм.

3. Модыг нийт хийсэн нүүрснийхээ 3/1 тэй тэнцүү байхаар бодож хийх ба жиргэсэн (нарийн) мод хийнэ. Модон дундаа цаас хавчуулж галыг асаана.

4. Галыг асаах үед бүх хавхлагыг онгорхой байлгах хэрэгтэй ба гал нүүрсрүүгээ орох үед 2 болон 4 дүгээр хавхлагыг хаана.                                                

Уг төслийн зуух нь олон янз байдаг бөгөөд түлэх шатлал нь ижил. Уг зурган дээрхи зуух хамгийн элбэг байдаг тул жишээгээр оруулав.



ТОО
0
0
0